• Салбар:  Хүнс, хөдөө аж ахуй, аналитик хими
  • Технологи:  Өндөр хүчин чадалтай багажит аналикийн шинжилгээ: Хийн болон шингэний хроматографи
  • Төслийн хугацаа: 2020 – 2025 он
  • Төслийн үр дүн:Монгол улсын аналитик химийн салбар болон чанарын шинжилгээний лабораториудад орчин үеийн багажит шинжилгээг хийх чадамжтай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх байнгын тогтолцоо бий болж олон улсын түвшинд хүрсэн хүнсний аюулгүй байдлын шинжилгээ хийх лабораториудын ажиллагаа сайжирна.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Медимпекс компани 2003 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн эрүүл мэндийн болон аналитик химийн салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх, инженерийн засвар үйлчилгээгээр хангах чиглэлээр ажиллаж байгаад 2020 оноос Химийн бизнесийн хөгжүүлэх газрыг шинээр үүсгэн байгуулж энэхүү газрын харьяа Ажилент Демо төв төслийг хэрэгжүүлэн нээлтийг 2021 оны 3 дугаар сард хийсэн.

“Демо төв” төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан

  1. Санхүү эдийн засгийн боломж
  2. Багажийг ажиллуулах мэргэжилтний ур чадвар
  3. Инженерийн засвар үйлчилгээний хүртээмж

Мэргэжилтний ур чадвараас шалтгаалсан:

  • Өдөр хүчин чадалтай багажуудын тогтвортой ашиглалт
  • Гаргаж буй шинжилгээний үнэн зөв, баталгаатай байдал
  • Улсын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын өгөөж
  • Салбар бүрт баримтлах стандарт, шаардлагуудын хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл болсон лабораторийн дүгнэлтийг гаргах
  • Дэлхийн өрсөлдөх чадамжтай, олон улсын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд чанарын баталгааг гаргах

Энэхүү төслийн зорилго нь аналитик химийн салбарт хамгийн их хэрэглэдэг, органик нэгдлүүдийг шинжлэх чадамжтай хроматографийн багажуудын сургалтын орчинг бий болгож лабораторийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах тогтолцоог Монгол улсад бий болгоход чиглэж байгаа юм. Орчин үеийн ийм төрлийн багажуудын тухай ойлголт их дээд сургуулиудын хичээлд онолын түвшинд заах байдлаар хязгаарлагддаг байсан өнөөгийн сул талыг халж хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж бүхий орчинд мэргэжилтнүүдийг дээж бэлтгэхээс багажинд дээжийг оруулж уншуулан, шинжилгээг тайлан унших программ хангамжаар шинжилгээний үр дүнг тайлан унших хүртэл үе шатуудыг багтаасан сургалтын орчинг бий болгосон нь аналитик химийн салбарынхны талархлыг хүлээгээд байна. Бидний энэхүү төсөл нь дараахь боломжуудыг хэрэглэгчдэд олгох юм.

Демо төв дээр хамтран ажиллах боломж, санал санаачлагууд:

  • Сургалт
    • GC/MS, HPLC багажны онол болон дадлагын 3 түвшний сургалт
  • Шинжилгээ
    • Хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл, амин дэмийн шинжилгээ хийх
  • Худалдаа
    • Аналитик лабораторийн багаж тоног төхөөрөмж, тавилга, урвалж бодис, туслах хэрэгсэл болон стандартуудыг ханган нийлүүлэх
  • Сургалт, уулзалт
    • Химийн салбарын мэргэжилтнүүдэд чиглэсэн онол, практикийн сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлгийг зохион байгуулж хамтран ажиллах
  • Судалгаа
    • Багажит анализийн аргаар шинжилгээ хийх судалгааны төслүүдэд захиалгаар хамтран ажиллах

Ажилент Демо Төв

  • Сургалтын танхим
  • Оффис, цайны өрөө
  • Лабораторийн өрөө
    • Дээж бэлтгэлийн өрөө
    • Багажилт анализийн өрөө
  • Химийн бодис, шил савны худалдааны өрөө

ҮР ДҮН

Ажилент Демо төв ажиллаж эхэлсэн цагаас хойш дараахь үр дүнд хүрээд байна. Үүнд:

  • Хроматографийн багажуудын тухай ойлголт мэдээлэл авахын тулд зөвхөн интернэтийн орчноос эсвэл шинжлэх ухааны ном сэтгүүлээс эрж хайхад хүрдэг байсныг халж бодит байдлаар нь багажтай танилцаж өөрсдийн шинжилгээ судалгаандаа тохирсон багажуудыг сонгох боломжийг Монголын хэрэглэгч нарт олгосон.
  • Хийн хроматографи болон Шингэний хроматографийн багажуудын ашиглалтын анхан шатны сургалтанд нийт 150 орчим лабораторийн мэргэжилтэн, эрдэмтэн судаалчид, оюутнуудыг хамруулаад байна.
  • Судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж буй эрдэтмэн, судлаачдын ажлын чухал хэсгийн нэг болсон лабораторийн түвшинд баталгаажуулах ажлуудыг хэд хэдэн судлаачидтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
  • Монгол улсад тэр бүрий хийж чадахгүй байгаа хүнсний бүтээгдхүүнд Пестицидийн үлдэгдлийн шинжилгээний итгэмжлэл авахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
  • Демо төвийн үйл ажиллагаа, хийж буй судалгаа шинжилгээний үр дүн зэрэг шинэлэг мэдээ мэдээлээр хэрэглэгчдийг долоо хоног тутам хангаж ажилласаар байна.