Бидний тухай

Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ, техник технологийн шинэчлэлд хувь нэмэр оруулахаар эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер залуус нийлэн М-Си-Эс группын хөрөнгө оруулалттайгаар Медимпекс Интернэшнл ХХК компанийг 2003 онд байгуулсан.

Бид үүсэн байгуулагдсан цагаасаа өсөн дэвжиж, туршлагажсаар, өөрийн орны өнцөг булан бүрт орчин үеийн эмнэлэг, лабораторийн салбарын хэрэгцээнд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлсээр ирлээ.

Өнөөдрийн байдлаар бид эрүүл мэнд, химийн салбарт бүтээгдэхүүний худалдаа, суурилуулалт, засвар, шинжилгээ, сургалт, судалгаа болон зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Бид шинэчлэл хөгжилрүү тэмүүлж, хүний эрүүл мэнд, байгаль орчноо эрхэмлэн, чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг хүргэнэ.

Уриа: Технологийн дэвшлийг Монголд

ҮНЭТ ЗҮЙЛС
Мэргэшсэн өндөр чадавхи
Зөв хандлага
Шинэ санал санаачлага
Багийн сэтгэлгээ
АЛСЫН ХАРАА

 

 

Бид дэлхийн шилдэг брэнд, техник технологийн цогц шийдэл, арга ажиллагааг нэвтрүүлэн төлөвшүүлж, Үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан, Хэрэглэгч, харилцагч бүрийн эрхэм сонголт байхыг зорино.

Түүхэн замнал
2003 МЕДИМПЕКС ИНТЕРЭШНЛ ХХК

Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ, техник технологийн шинэчлэлд хувь нэмэр оруулахаар эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер залуус нийлэн М-Си-Эс группын хөрөнгө оруулалттайгаар Медимпекс Интернэшнл ХХК компанийг 2003 онд байгуулсан.

2005 ЭРҮҮЛ МЭНД, ХИМИЙН САЛБАРЫН ТЕХНОЛОГИЙН БРЭНДҮҮД МОНГОЛД

Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж оношлуур, эмнэлгийн тавилга ханган нийлүүлэх худалдаагаа эхлүүлж байсан бид Японы дэлхийн уян дурангийн зах зээлийн 70% - ийг эзэлдэг Olympus Medical Corporation брэндийн уян дурангийн тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютер болсон нь маш том амжилт байлаа. Учир нь дэлхийн компанийн шаардлагыг хангах, тэдний брэндийн соёлыг хэрэглэгчид хүргэх чадвартай байгууллага болохоо баталсан түүхэн үйл явдал байлаа.

Технологийн дэвшлийг эрэлхийлж ажилласан манай хамт олон өнөөдөр Японы Olympus Medical Corporation, АНУ-ын Agilent Technologies, Abbott Rapid Dx International Limited, MDF Instruments, Integra Life Science, БНСУ-ын Standard Diagnostic, SD Biosensor Co., Ltd, Samsung Medison, БНХАУ-ын Headway Bio-Sci & Tech зэрэг 10 гаруй дэлхийн брэндийн Монголд төлөөлөн ажиллаж байна.

2009 МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН БАГИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ

Компанийн туршлага, хүний нөөцийн чадавх, брэндүүдийн хамтын ажиллагаа өргөжихтэй зэрэгцэн, нөгөө талд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах, олон улсын стандартад нийцэх бүтээгдэхүүнийг худалдаалах, тэдгээрийг суурилуулах, засварлах хэрэгцээ гарч байгааг мэдрэн Медимпекс худалдааны болон засварын төв болон Олимпус засварын төвийг мэргэшсэн баг хамт олонтойгоор нээн ажиллуулж эхэлсэн нь салбарын хувьд анхны үйл явдал байлаа. Брэндийн мэргэшсэн инженерүүд бэлтгэгдэж, салбарын хэмжээнд гардаг олон асуудалд гарц болж өгсөн нь дараа дараагийн ханган нийлүүлэгч байгууллагуудад үлгэр жишээ болсон үйлдэл байсан билээ.

2011 БИЕ ДААН АЖИЛЛАХ ЭХЛЭЛ

Медимпекс Интернэшнл компанийг олон жил удирдсан багт нь итгэл хүлээлгэн менежментийн хувьчлалаар шилжүүлж, бие даасан компани болгох шийдвэрийг М-Си-Эс группээс 2011 онд гаргав.

2016 ҮЙЛ АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛСНЭЭ БАТАЛГААЖУУЛСАН ЖИЛ

Медимпекс компанийн хамт олон өөрсдийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаа олон улсын түвшинд мөрддөг хэм хэмжээнд хүргэн сайжруулах, ямагт хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн ажиллах үүднээс Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлсний үр дүнд 2016 оны 12 сард “Чанарын Удирдлагын Тогтолцоо” нэвтрүүлэн хэрэгжүүлсэн Батламжийг гардан авлаа.

2021 ШИНЭ ЧИГЛЭЛ, ШИНЭ ТҮҮЧЭЭ

Технологийн хөгжлийг түүчээлэх дараагийн чиглэлээ аналитик хими гэж харан хүний нөөц, шинжилгээний үйл явц, төрөл, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор олон жил химийн салбарт онолын болон дадлага сургалт зохион байгуулсан, тоног төхөөрөмж нийлүүлсэн, суурилуулсан туршдлагадаа тулгуурлан Agilent брэндийн аналитик химийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинжилгээ, судалгаа болон сургалтын чиглэлд үйл ажиллагаа явуулах Демо лаборатори байгуулсан.

Хамтын ажиллагаа
  • 2005 Японы мэс заслын болон уян дуран үйлдвэрлэгч Olympus Medical Corporation брэндийн албан ёсны дистрибьютер
  • 2009 Olympus брэндийн уян дурангийн засварын төв байгуулагдсан, албан ёсны дистрибьютер
  • 2009 Olympus брэндийн сертификаттай инженерийн үйлчилгээ
  • 2010 Японы мэс заслын тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх албан ёсны дистрибьютер
+ Дэлгэрэнгүй

Олимпус брэндийн уян дурангийн тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютерийн гэрээ нь Медимпекс компанийн хувьд анхны дэлхийн брэнд юм. Тус түншлэл нь Монголд дэлхийд тэргүүлэгч эмнэлгийн тоног төхөөрөмжийн брэнд албан ёсоор бүтээгдэхүүнээ, шийдлүүдээ нийлүүлж эхэлсэн анхны тохиолдлуудын нэг байсан бөгөөд Optera, EVIS EXERA III, EVIS X1, VISERA загварын хамгийн орчин үеийн дурангийн системийг нэвтрүүлэх, баталгаат сервис үйлчилгээгээр ханган ажиллаж байна.

www.olympusmedical.com.sg

  • 2008 АНУ-ын аналитик химийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Varian, Inc брэндийн албан ёсны дистрибьютер
  • 2010 Agilent брэндийн аналитик химийн засварын мэргэшсэн инженерийн үйлчилгээ
  • 2021 Agilent брэндийн спектрометр, хроматографи зэрэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинжилгээ, судалгаа болон сургалтын чиглэлд үйл ажиллагаа явуулах Демо лаборатори байгуулагдсан.
+ Дэлгэрэнгүй

Медимпекс компани нь Agilent брэндтэй байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд аналитик химийн шинжилгээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлээд зогссонгүй химийн салбарын онолын болон дадлага сургалт, салбарын мэргэжилтнүүдтэй хамтарсан судалгаа, ус, хөрс, хүнс зэрэг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон хамгийн энгийн шинжилгээг дэлхийн стандартын дагуу өөрийн оронд хийж өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор уг брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “ДемоЛаб” лабораторийг байгуулан ажиллаж байна.

www.agilent.com

  • 2009 Азидаа борлуулалтаараа тэргүүлэгч БНСУ-ын түргэвчилсэн тест, оношлуур Standard Diagnostic, Inc брэндийн албан ёсны дистрибьютер
  • 2012 Standard Diagnostic, Inc брэндийг АНУ-ын Alere, Inc компани нэгтгэн авахад үргэлжлүүлэн ажиллав.
  • 2015 АНУ-ын Abbott Rapid Dx International Limited брэнд Alere, Inc компанийг худалдан авснаар өнөөдрийг хүртэл албан ёсны дистрибьютерээр үргэлжлүүлэн ажиллаж байна.
+ Дэлгэрэнгүй

Бид Abbott брэндийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сертификаттай, чанараар дэлхийд тэргүүлэгч түргэвчилсэн тестийг Монгол улсын бүртгэлтэйгээр худалдаалж байна.

www.abbott.com

Ofa Bamberg

2011 ХБНГУ-ын венийн судасны өргөслийн эмчилгээний бүтээгдэхүүний Ofa Bamberg брэндийн албан ёсны дистрибьютер

+ Дэлгэрэнгүй

Хотжилт эрчимжиж, агаарын бохирдолт ихэссэн гадаад хүчин зүйлийн нөлөө, насанд хүрэгчдийн дунд хөдөлгөөний дутагдал, таргалалт нэмэгдсэн дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр хөлийн венийн судасны өргөсөл нийт хүн амын дунд тахлын хэмжээнд хүрсэн гэсэн мэргэжилтнүүдийн судалгаа байдаг. Энэхүү түншлэлийн хүрээнд 1928 онд байгуулагдсан, олон улсын стандартыг өөртөө шингээсэн бүтээгдэхүүнийг өөрийн оронд нийлүүлэх боломжийг олгосон юм. Хэрэглэгчиддээ эмчилгээний энгийн стандарт загвар Lastofa, харшилтай хүмүүст зориулсан Lastofa Cotton болон гоёмсог нимгэн Memory Aloe Vera загварууд, энэхүү архаг даамжрах явцтай уг өвчнөөс урьдчилан сэргийлэх Gilofa загварын бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

https://www.ofa-bamberg.com/en/

Тайваны  ортопед бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Rehan International Co.,Ltd брэндийн албан ёсны дистрибьютер

+ Дэлгэрэнгүй

Уг хамтын ажиллагааны хүрээнд хүний биед сөрөг нөлөөгүй, харшил үүсгэдэггүй материал, технологоор хийгдсэн ортопедийн бүх төрлийн чиг, хамгаалалт, бэхэлгээ, бүс зэргийг дотоодын зах зээлд нийлүүлсээр байна.

https://www.rehan-supports.com/en/products/

2012 БНСУ-ын сахарын аппарат, түргэвчилсэн тест, оношлуур SD Biosensor Co., Ltd брэндийн албан ёсны дистрибьютер

+ Дэлгэрэнгүй

Уг хамтын ажиллагааны хүрээнд SD Biosensor брэндийн Codefree, SD Check GOLD сахарын аппаратууд, тэдгээрийн тестийг хэрэглэгчиддээ зах зээл дэх хамгийн боломжийн үнэтэйгээр худалдаалж байна.

https://www.sdbiosensor.com/

2014 АНУ-ын Мэс заслын багажийн Integra Life Sciences үйлдвэрлэгчийн ХБНГУ-д үйлдвэрлэдэг дээд зэрэглэлийн Miltex брэндийн албан ёсны дистрибьютер

2019 Integra Life Sciences үйлдвэрлэгчийн Пакистан улсад үйлдвэрлэдэг дунд зэрэглэлийн Jarit брэндийн албан ёсны дистрибьютер

+ Дэлгэрэнгүй

Мэс заслын багажын сонголт маш өргөн, тусгайлан чиглэсэн ерөнхий мэс заслаас гадна гэмтэл, мэдрэл, эх барих эмэгтэйчүүд, чих хамар хоолой, шүд гэх мэтчилэн шаардлагатай бүхий л салбарт ганц багажаас эхлэн бүхий л мэс заслын төрлийн иж бүрдлийг санал болгодог брэнд юм.

Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд чанартай үйлчилгээг эрхэмлэдэг эмч нарын тэргүүн сонголтыг бэлэн болон захиалгаар тогтмол нийлүүлсээр байна.

https://www.integralife.com/

БНХАУ-ын эмнэлэг, лабораторийн хөргөгч, хөлдөөгч үйлдвэрлэгч Haier Biomedical Co.,Ltd брэндийн албан ёсны дистрибьютер

+ Дэлгэрэнгүй

Уг хамтын ажиллагааны хүрээнд Haier брэндийн хөргөгч, хөлдөөгчийг борлуулахаас гадна засвар, үйлчилгээг үзүүлэх сертификаттай ажиллаж байна.

https://www.haiermedical.com/

2018 Хэт авиан оношлогооны тоног төхөөрөмжийн Samsung Medison брэндийн албан ёсны дистрибьютер

+ Дэлгэрэнгүй

Уг хамтын ажиллагааны хүрээнд Samsung брэндийн HERA W10, HS70A, HM70A зэрэг сүүлийн үеийн шинэ загварын эхо аппаратуудыг борлуулахаас гадна засвар, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

https://www.samsunghealthcare.com/en/products/UltrasoundSystem

Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл үйлдвэрлэгч Contec Medical Systems    Co.,Ltd  брэндийн бизнесийн түнш

+ Дэлгэрэнгүй

Хамтын ажиллагааны хүрээнд Contec брэндийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдааны төвөөс бэлэн болон захиалгаар түргэн шуурхай нийлүүлж байна.

https://www.contecmed.com/

2018 Хеликобактерийг амьсгалаар тодорхойлогч аппаратын дэлхийн №1 үйлдвэрлэгч Headway Bio-Sci & Tech компанийн албан ёсны дистрибьютер

+ Дэлгэрэнгүй

Ходоодны хорт хавдрын шалтгаан Хеликобактери пилорийг хүний биед зовиур, аюулгүй  шинжлэх арга нь амьсгалд тодорхойлох арга байдаг. Эмнэлэг, лаборатори, дурангийн өрөөнд ашиглах боломжтой C13, C14 – т суурилсан аппаратыг санал болгодог.

2020 Уян дурангийн эмчилгээний хэрэгсэл үйлдвэрлэгч ХБНГУ-ын Endoaccess GmbH брэндийн албан ёсны дистрибьютер

+ Дэлгэрэнгүй

Уян дурангийн мэс ажилбарын багажуудыг үнийн болон чанарын хамгийн боломжтой хувилбараар санал болгож байна.

https://www.endoaccess.de/en/

  • 2018 Дефибриллятор, Дефибриллятор-Мониторын үйлдвэрлэгч БНСУ-н CU Medical Systems компанийн төлөөлөгч
+ Дэлгэрэнгүй

CU Medical Systems компани нь 2001 байгуулагдсан Дефибриллятор, Дефибриллятор-Монитор бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани юм. Манай хамт олон тус компаний бүтээгдэхүүнүүдийг худалдаа, борлуулалтын дараах үйлчилгээг санал болгон ажиллаж байна.

Бидэнтэй хамтрах 5 шалтгаан

Нэг. Худалдаа, нийлүүлэлт, суурилуулалт, засвар, сургалт гэсэн чиглэлээр эрүүл мэнд, аналитик химийн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цогцоор нь санал болгон ажилладаг.

Хоёр. Урт хугацааны хамтрын ажиллагаатай брэндүүд, тэдний соёлыг нутагшуулан, түгээж буй нь бидний үйл ажиллагааг улам үнэ цэнэтэй, хариуцлагатай, нийгэмд хүртээмжтэй болгодог.

Гурав. Манай хамт олон тогтвор суурьшилтай, өөриймсөг хандлагатай, мэргэшсэн залуусаар бүрддэг.

Дөрөв. Технологийн дэвшлийг үргэлж нэвтрүүлэн, хамтран ажилладаг манай байгууллагын үнэнч харилцагчид нь бидний үргэлжийн түшиг тулгуур минь байдаг.

Тав. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагуудыг тодорхойлон чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр тогтмол хангаж, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэн, байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг.