ТӨСЛИЙГ ЧАНАРТАЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

Медимпекс Интернэйшнл ХХК-ийн төслийн алба нь төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, дотоодын ба олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, эмнэлгийн эмчилгээ оношлогооны, клиник лабораторийн, мэргэжлийн сургалт судалгааны, ерөнхий болон аналитик судалгаа шинжилгээний лабораторуудад  нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ханган нийлүүлж ажилладаг ба мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлэн ажилладаг алба юм.
  1. Төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, төрийн худалдан авалт болон гадаад, олон улсын байгууллагын төсөлд эдийн засгийн үр ашигтай санал боловсруулах, хэрэгжүүлэх.
  2. Эмнэлгийн эмчилгээ оношлогооны, клиник лабораторийн, мэргэжлийн сургалт судалгааны, ерөнхий болон аналитик судалгаа шинжилгээний лабораториудад орчин үеийн өндөр технологи бүхий нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ханган нийлүүлэх, зөвлөх үйлчилгээ
  3. Төсөл хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн түвшний сургалт зохион байгуулах.

АЛЬ САЛБАРТ АЖИЛЛАДАГ ВЭ?

Эрүүл мэнд болон лабораторийн салбарын Төрийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар худалдан авах захиалагч байгууллагууд, төсвийн захиран зарцуулагч, төсөл хэрэгжүүлэгч нэгж, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд

Яагаад манай үйлчилгээг сонгох вэ?
ЧАНАР

Хэрэглэгчдийнхээ үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хангах үүднээс олон улсын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг АНУ, БНСУ, ХБНГУ, Итали, Испани, Их британи вант улс, Япон, Тайвань, БНХАУ, Малайз зэрэг улсуудаас импортлон худалдаалж байна.

ХҮРТЭЭМЖ

Бид хот хөдөөгийн эмнэлгүүдэд эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмж, лабораторуудад төрөл бүрийн нарийн шинжилгээний тоног төхөөрөмжүүд, сургалтын байгууллагуудад төрөл бүрийн мэргэжлийн сургалтын тоног төхөөрөмж багаж хэрэгсэлүүдийг олон улсад танигдсан тэргүүлэгч компануудаас ханган нийлүүлж хэрэглэгчдийн итгэлийг дааж ажилласаар байна.

ТУРШЛАГА

Судалгаа, мэдээлэл, баримтад үндэслэдэг Хэрэглэгч, худалдан авагчдын хүсэл мэдрэмжид тулгуурладаг Эдийн засгийн үр ашигтайгаар тооцож, төлөвлөдөг Мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг.

Та үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол холбоо барих мэдээллээ үлдээгээрэй.

Бид холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ба мөн танай байгууллагын хэрэгцээ шаардлагатай танилцсанаар тохирсон үнийн санал боловсруулан өгөх боломжтой.

Баярлалаа.

Утас: 7711-1155

  • Худалдааны төв 88066950
  • Засварын төв      80014939

И-мэйл хаяг: Sales_Team@medimpex.mn

Фэйсбүүк: Medimpex Mongolia