Засварын төвөөр үйлчлүүлж, асуудлаа бүрэн шийдүүлээрэй.

Үйлчлүүлэгч жижиг оврын, дуудлагаар очиж засварлах боломжгүй гэмтэлтэй төхөөрөмжийг манай төв оффис дээр байрлах инженерийн засвар үйлчилгээний төв дээр авчран засвар үйлчилгээ хийлгэх боломжтой. Хүлээж авсан төхөөрөмжийг хүнд хөнгөн, сэлбэг захиалах эсэх зэргээс шалтгаалаад 1-14 хоногийн дотор засч, шалган, хүлээлгэж өгдөг.

Засвар үйлчилгээний төлбөрийг албан ёсны батлагдсан тарифийн дагуу хийж гүйцэтгэдэг.

Үйлчлүүлэгч манай засвар үйлчилгээний төвд хандсанаар мэргэжлийн инженер гэмтлийг цаг алдалгүй, богино хугацаанд оношилж, баталгаат засвар үйлчилгээг хийж гүйцэтгэн, таны төхөөрөмжийн аюулгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллах болно.

АЛЬ САЛБАРТ АЖИЛЛАДАГ ВЭ?

Эрүүл мэнд, аналитик химийн салбарын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг манай төвд авч ирснээр гэмтлийг оношлох, засварлах, сэлбэг захиалах, тохиргоо хийлгээх зэрэг олон үйлчилгээг зэрэг авах боломжтой.

Яагаад манай үйлчилгээг сонгох вэ?
ЗОГСОЛТГҮЙ

Таны тоног төхөөрөмжийн найдвартай, зогсолтгүй үйл ажиллагааг ханган, хамтран ажиллахад манай инженер техникийн албаны эрч хүчтэй залуу инженерүүд маань үргэлж бэлэн байх болно.

МЭРГЭШСЭН

Инженерийн чиглэлээр нарийн мэргэшсэн өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүдтэй

ШУУРХАЙ

Таны тоног төхөөрөмжийн найдвартай, зогсолтгүй үйл ажиллагааг ханган ажиллахад инженер техникийн мэргэжилтнүүд шуурхай ажиллаж, гэмтлийг тодорхойлон, засварыг гүйцэтгэдэг.

Та үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол холбоо барих мэдээллээ үлдээгээрэй.

Бид холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ба мөн танай байгууллагын хэрэгцээ шаардлагатай танилцсанаар тохирсон үнийн санал боловсруулан өгөх боломжтой.

Баярлалаа.

Утас: 7711-1155

  • Худалдааны төв 88066950
  • Засварын төв      80014939

И-мэйл хаяг: Sales_Team@medimpex.mn

Фэйсбүүк: Medimpex Mongolia