Бүтээгдэхүүний ангилал: Судасны оймс, трико

Бүтээгдэхүүний нэр: Эмчилгээний Алоетой судасны оймс, трико

Бүтээгдэхүүний загвар: Memory Aloe Vera

Брэнд: Ofa Bamberg

Гарал үүсэл: ХБНГУ

Үнэ:

Гоёмсог, таатай хэрэглээг эмчилгээний бүтээгдэхүүнтэй хослуулсан загвар

Memory Aloe Vera нь гоёмсог харагдахаас гадна арьс арчилгааг давхар үзүүлдэг. Энэхүү сүүлийн загварын оймс нь зуун настын ханд болон Е витамины ачаар арьсыг байгалийн чийгээр тэжээж, хуурайшилтаас сэргийлнэ.

Бага зэрэг нимгэн, хөнгөн загвар нь орчин үеийн эмэгтэйчүүдэд тохиромжтой.

Memory Aloe Vera нь даралтын 2-р зэргийн оймс, триконуудтай.

СУДАСНЫ ОЙМСНЫ АЧ ХОЛБОГДОЛ

  • Хөлийн булчингийн шахах хүчийг механикаар нэмэгдүүлнэ
  • Хөлийн өнгөц үйл ажиллагаа нь алдагдсан хаалттай судасны цусны урсгалтыг үйл ажиллагаатай судасруу хуваарилж урсгана
  • Хөлийн венийн судас өргөссөн үед хавхлагын үйл ажиллагааг дэмждэг
  • Хаван бууруулна
  • Тунгалагийн урсгалыг сайжруулна.

 

ХБНГУ-ын OFA BAMBERG компаний танилцуулга

  • 1928 онд анх ХБНГУ-д байгуулагдсан
  • Орчин үеийн, бүрэн автомат тоног төхөөрөмж ээрмэлийн үйлдвэртэй
  • 1994 онд Ofa Austria охин компаниа Австри улсын Зайлцбург хотод байгуулсан.

АСУУЛТ?

  • Эмчилгээний оймсыг өвчний аль шатанд өмсөхөд тохиромжтой вэ?
  • Өвчний бүх үе шатанд эмийн болон мэс заслын эмчилгээтэй хамт хэрэглэнэ
  • Супермаркетад зарагддаг DEN даралттай оймс эмчилгээний оймс мөн уу?
  • DEN гэдэг нь тухайн оймсыг нэхсэн утасны диаметр болохоос оймсны даралтын хэмжээ биш юм.
  • Эмчилгээний оймсыг хэрхэн таних вэ?
  • Эмчилгээний бүтээгдэхүүн нь Ccl гэсэн даралтын зэргээр хэмжигддэг ба савлагаан дээр энэ мэдээлэл харагдана. Энэ нь мм.муб болон kPa гэсэн хэмжээсээр илэрхийлэгдсэн байдаг.
  • Мэс засал эмчилгээний дараа судасны оймс өмсөх хэрэгтэй юу?
  • Мэс засалд орохын өмнө болон дараа нь эмчилгээний бүтээгдэхүүнийг өмсөх нь өвчнийг даамжрах, зориурыг арилгах, дахин сэдрэхээс сэргийлсэн арга хэмжээ болно.

Та бүтээгдэхүүний үнийн санал авах хүсэлтэй бол холбоо барих мэдээллээ үлдээгээрэй. Бид холбогдож дэлгэрэнгүй танилцуулга илгээе, мөн танай байгууллагын хэрэгцээ шаардлагатай танилцсанаар тохирсон үнийн санал боловсруулан өгөх боломжтой.

Баярлалаа.

Утас: 7711-1155, 88066950

И-мэйл хаяг: Sales_Team@medimpex.mn

Фэйсбүүк: Medimpex Mongolia