Бүтээгдэхүүний ангилал : Булчин сэргээх MIOCARE TENS аппарат

Бүтээгдэхүүний загвар: I TECH MIOCARE TENS

Брэнд: I – Tech Medical Division

Гарал үүсэл: Итали улс

MIO-CARE цахилгаан сэргээгч төхөөрөмж нь насанд хүрэгчдэд тусгайлан зориулсан гэрээр хэрэглэх физик эмчилгээний төхөөрөмж бөгөөд гарын авлагаа ашиглан тохируулан хэрэглэх боломжтой. MIO-CARE төхөөрөмж нь цахилгаан бичил импульсуудыг гарган хүний биед энергид хувиргадаг байдлаар үйлчилнэ. Өвдөлт намдаах, чангирсан булчинг суллаж өгөх, цусан хурааг эмчлэх, гоо сайхны гэх зэрэг 20 програмыг ашиглан эмчилгээг хийхэд зориулагдсан.

Үнэ:0

Цахилгаан гүйдлийн тусламжтайгаар мэдрэл, булчингийн эсийн сэрэл дамжуулах чадварыг нэмэгдүүлж хүний биеийн эд эсийг сэргээх үйлдэл үзүүлэх аппарат юм.

Үйлчлэх механизм:

Цахилгаан гүйдлийг арьсаар дамжуулан биед нэвтрүүлж, мэдрэлийн ширхэгийг өдөөж өргөн хүрээний өвдөлт намдаах үйлдэл үзүүлнэ. Мөн өвдөлт намдаахаас гадна хэсэг газарт булчингийн бодисын солилцоог идэвхижүүлж, цусан хангамжийг сайжруулснаар хүчилтөрөгч болон тэжээлт бодисын хангамжийг нэмэгдүүлнэ.

Уг аппарат нь 20 программын дагуу дараах үйлдлийн гүйцэтгэнэ. Үүнд:

1. Нугасны өвдөлт дамжуулах замыг хориглож өвдөлт намдаах

2. Биеийн дотоод гаралтай морфин төст намдаах бодисын ялгаралтыг нэмэгдүүлж өвдөлт намдаах

3. Биеийн зах хэсэгт өвдөлтийн сэрлийн импульсийг хориглож өвдөлт намдаах

4. Үрэвслийн эсрэг үйлдэл

5. Хүзүүний өвдөлт, толгой өвдөлт намдаах

6. Нурууны өвдөлт намдаах

7. Хэсэг газрын гэмтлийн дараах өвдөлт намдаах

8. Хэсэг газарт цусан хангамжийг нэмэгдүүлж судасны хангалтыг сайжруулах

9. Булчин сулруулах

10. Цусан хураа шимэгдэлт сайжруулах

11. Булчингийн хатингаршлаас сэргийлэх

12. Булчингийн хатингаршлыг нөхөн сэргээх

13. Гар болон бугуйн өвдөлтийг намдаах

14. Тавхайн өвдөлт, өсгийн өвдөлтийг намдаах

15. Хөдөлгөөний идэвхи өндөр байснаас үүсэх үений өвдөлийг эмчлэх

16. Шөрмөсний үйл ажиллагааг сэргээх

17. Дал – бугалганы орчмын үений шөрмөс, холбогч эдийн үрэвслийг намдаах

18. Арьсны хэсэг газрын өөрчлөлтийг эмчлэх

19. Хэсэг газарт өвдөлтийн босгод нөлөөлж өвчнийг мэдрэх байдалд нөлөөлөх

20. Дотоод гаралтай мэдээллийг өдөөх

Хэрэглэх заалт: хүзүүний өвдөлт, артроз, миалги, неврит, нурууны өвдөлт, периартрит, булчин сулрах, хөл хүндрэх

Энэхүү төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан бүтээсэн MIO-CARE нэрийн итали улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан сэргээлт хийх боломжтой төхөөрөмж юм.

MIO-CARE бүрдэл хэсгүүд

1 MIO-CARE цахилгаан сэргээлтийн аппарат

2 цахилгаан импульс дамжуулах холболтын утас

4 электродын бүрхэгдсэн хэсгийн холбогч

2 ширхэг тус бүр нь 41*41 мм хэмжээтэй 4-н өөрөө наалттай электрод

2 ширхэг тус бүр нь 40*80 мм хэмжээтэй 4-н өөрөө наалттай электрод

1 Баттерей цэнэглэгч

1 MIO-CARE- хэрэглэгчийн гарын авлага

1 Электрод байрлуулах гарын авлага

1 төхөөрөмжийг хийх цүнх

Та бүтээгдэхүүний үнийн санал авах хүсэлтэй бол холбоо барих мэдээллээ үлдээгээрэй. Бид холбогдож дэлгэрэнгүй танилцуулга илгээе, мөн танай байгууллагын хэрэгцээ шаардлагатай танилцсанаар тохирсон үнийн санал боловсруулан өгөх боломжтой.

Баярлалаа.

Утас: 7711-1155, 88066950

И-мэйл хаяг: Sales_Team@medimpex.mn

Фэйсбүүк: Medimpex Mongolia