Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай нэгдэн нийгмийн сайн сайхны төлөөх ажлуудыг зохион байгуулж, дэмжиж ажилласаар ирсэн билээ. Асар хурдацтай өөрчлөгдөн хувьсаж буй өнөө үед өндөр хүчин чадалтай лабораториос айл өрхөд хүртэл хүмүүсийн бодол, хандлагыг, цаашлаад улс, дэлхий нийтийг өөрчлөхүйц шинэ, үнэ цэнэтэй санаан
Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай нэгдэн нийгмийн сайн сайхны төлөөх ажлуудыг зохион байгуулж, дэмжиж ажилласаар ирсэн билээ. Асар хурдацтай өөрчлөгдөн хувьсаж буй өнөө үед өндөр хүчин чадалтай лабораториос айл өрхөд хүртэл хүмүүсийн бодол, хандлагыг, цаашлаад улс, дэлхий нийтийг өөрчлөхүйц шинэ, үнэ цэнэтэй санаанууд өдөр тутам урган гарч байгаа билээ. Эд нь боловсрол, эрүүл мэнд, технологи, санхүү гээд бүхий л салбаруудад хөгжил дэвшилт гаргаж бүх нийтийн асуудлуудад шийдэл олох, хүмүүст урам зориг түгээх санаанууд юм. Хүний эрхийн төлөө тэмцэгч, эмч, цагдаа, уран бүтээлч, эрдэмтэн, сэтгэл зүйч гээд салбар бүрийн мэргэжилтнүүд эдгээр гайхалтай шинэ санаа, санаачлагуудыг дэвшүүлж байдаг. Эдгээр санаануудыг олон нийтэд, хэрэгтэй хүмүүст нь хүргэхээр зорьж ажилладаг TEDxUlaanbaatar –тай манай байгууллага нэгдлээ.
TEDMEDLiveUlaanbaatar 2015 нь “Breakthrough” буюу “ЭРГЭЛТИЙН ЦЭГ” сэдвийн дор 2015 оны 12-рсарын 19-ний өдөр Blackbox Theatre Mongolia-д бүтэн өдрийн турш 250 оролцогчтой зохион байгуулагдлаа. Монголын ирээдүй хойч үеийнхний эрүүл мэндийн боловсрол, цаашлаад эрүүл аж төрөхүйд үнэтэй хувь нэмэр оруулах мэдээ мэдээллийг тухайн салбарынхаа хөгжлийг хөтөлж, тэргүүлж яваа эрдэмтэн мэргэд, манлайлагч залуус илтгэлээ.
ууд өдөр тутам урган гарч байгаа билээ. Эд нь боловсрол, эрүүл мэнд, технологи, санхүү гээд бүхий л салбаруудад хөгжил дэвшилт гаргаж бүх нийтийн асуудлуудад шийдэл олох, хүмүүст урам зориг түгээх санаанууд юм. Хүний эрхийн төлөө тэмцэгч, эмч, цагдаа, уран бүтээлч, эрдэмтэн, сэтгэл зүйч гээд салбар бүрийн мэргэжилтнүүд эдгээр гайхалтай шинэ санаа, санаачлагуудыг дэвшүүлж байдаг. Эдгээр санаануудыг олон нийтэд, хэрэгтэй хүмүүст нь хүргэхээр зорьж ажилладаг TEDxUlaanbaatar –тай манай байгууллага нэгдлээ.