ANBIIG 6 сургалт 2022 оны 11 сарын 25, 26-нд зохион байгуулагдана..
Монголын хоол боловсруулах дурангийн нийгэмлэгийн жил бүр зохион байгуулдаг нийт дурангийн эмч, сувилагч нарт зориулсан ээлжит Монголын Уян дурангийн 3-р конгресс 2022 оны 11-р сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулагдах гэж байна.
📣 Энэ жилийн хурлаар Монголын хоол боловсруулах дурангийн нийгэмлэг ANBIIG (Asian Novel Bio-Imaging and Intervention Group) олон улсын баг хамт олонтой хамтран нийт дурангийн эмч сувилагч, мэс заслын болон эмгэг судлаач эмч нарт зориулсан үндэсний хэмжээний 2 кредиттэй сургалт явуулна. Тус хурлаар Япон болон Конг Конг улсын нэр хүндтэй профессорууд Монгол улсад хүрэлцэн ирж онолын лекц уншихын сацуу тохиолдол хэлэлцүүлэг, гардан сургалт явуулна.
📣 Та бүхэндээ тус хуралд өргөнөөр оролцохыг Монголын хоол боловсруулах дурангийн нийгэмлэгийн хамт олны зүгээс уриалж хөтөлбөрийг хүргүүлж байна.
📣 Хуралд бүртгүүлэх цахим холбоос 👇
https://docs.google.com/…/1FAIpQLSfuy49jDbmZgE…/viewform