НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ” боллоо.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс манай байгууллагыг 2020 оны ” НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ”-оор шалгарууллаа. Уг өргөмжлөлийг нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж, хамгийн их шимтгэл төлөн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг ажил олгогчийг шалгаруулан олгодог байна.

Ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах үйлсэд манлайлсан санхүүгийн хэлтсийн хамт олондоо талархал илэрхийлж, амжилт хүсье