Хэт авиан уян дурангийн системийг УБ Сонгдо эмнэлэгт нэвтрүүллээ
Бид “Технологийн дэвшлийг Монголд” хэмээх уриан доор ажилладаг бөгөөд Олимпус брэндийн EVIS EUS загварын хэт авиан уян дурангийн системийн иж бүрдлийг Монгол улсынхаа эрүүл мэндийн салбар нэвтрүүлж байсан ба хоёр дахь удаагаа УБ Сонгдо эмнэлгийн захиалгаар суурилуулан, хүлээлгэж өглөө.
Энэхүү систем нь ходоод, бүдүүн гэдэс, цөс, нойр булчирхай, бөөрний дээд булчирхай, улаан хоолойн хавдрын үе шат, тархалтын явцыг тодорхойлох, хавдрыг ялган оношлох боломжийг олгодгоороо оношилгоонд өндөр ач холбогдолтой технологи юм.
Мөн түүнчлэн уг иж бүрдэлд уян дурангийн хэт авиан проб багтаж байгаа бөгөөд уг проб нь Монгол улсад анхлан нэвтэрч байгаагаараа ихээхэн онцлогтой бөгөөд 3D дүрслэл үүсгэх, автоматаар скан хийх, шугаман болон радиал дүрслэл үүсгэх зэрэг давуу талуудтай.
Бидэнтэй хамтран ажиллаж шинэ технологийг нэвтрүүлсэн УБ Сонгдо эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүсье.