Та бидний дунд чимээгүй эгэл баатрууд оршиж байдаг.

“Медимпекс Интернэшнл” ХХК 2003 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Асаргаа сувилгаа, нөхөн сэргээх эмчилгээний хэрэгслийг Монгол улсдаа  ХБНГУ, Итали улс, БНСУ, Тайван, БНХАУ зэрэг улсуудын олон улсын чанар, стандартын хангасан бүтээгдэхүүний итгэлтэй ханган нийлүүлэгч байж ирсэн билээ. Манай хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Эйч Ди телевизийн #ЧимгээШоу -ны оролцогч Улаанбаатар хотод цор ганц тэргэнцэр засварын үйл ажиллагаа явуулдаг Өлзийбаярт дэмжлэг үзүүллээ.

Тэрбээр ашиг орлогын төлөө бус өөр шигээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах чин хүсэл эрмэлзэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгааг нь үнэлэн “Медимпекс интернэшнл” ХХК-ийн зүгээс багаж хэрэгсэл худалдан авах 1 сая төгрөгийн үнэ бүхий эрхийн бичиг гардуулж өглөө.

Та бидний дунд чимээгүй эгэл баатрууд оршиж байгаа билээ. Тэдний энэ их үйлсэд талархаж сурцгаая.