Мэс заслын шинэ, шилдэг THUNDERBEAT технологийг Монголд нэвтрүүллээ.

Мед Импекс Интернэйшнл ХХК нь 2005 оноос хойш дэлхийн дурангийн зах зээлд тэргүүлэгч Олимпус брендийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Бид “Технологийн дэвшлийг Монголд” хэмээх уриан доор ажилладаг бөгөөд энэ удаад  Ази, Европийн орнууд болон Америкийн Нэгдсэн Улсын мэс заслын практикт өргөн хэрэглэгдэж буй Япон улсын Олимпус брендийн THUNDERBEAT мэс заслын төхөөрөмжийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүллээ. Анхны төхөөрөмжийг “Интермед” эмнэлэгт суурилуулан, Олимпус Корпорацийн мэргэжилтэн Юүки Ишида ашиглалтын сургалтыг 2 өдрийн турш хийж гүйцэтгэлээ.

 

 

Olympus Thunderbeat

THUNDERBEAT технологи нь нээлттэй болон дурангийн мэс заслын бүхий л чиглэлд нэг гараар судас болон эдийг түлж, тайрах үйлдлийг хурдан бөгөөд аюулгүй найдвартай гүйцэтгэж мэс заслын хугацааг багасгах, өвчтөний ор хоногийг бууруулах, эмчийн үйлдлийг хялбарчилах гэх мэт маш олон үр ашгийг эмч, эмнэлэг, өвчтөнд авч ирэх олон талт шийдэл бүхий эдийн засгийн үр өгөөжтэй төхөөрөмж юм.