Эх барих, эмэгтэйчүүдийн эхо оношлогооны сургалтыг Медимпекс компани зохион байгууллаа.

Медимпекс Интернэшнл ХХК компани нь “Samsung Symposium – 2019” нэртэй эх барих, эмэгтэйчүүд, дүрс оношлогооны эмч нарт зориулсан ээлжит сургалтаа МОНГОЛЫН ХЭТ АВИАН ОНОШИЛГООНЫ НИЙГЭМЛЭГ-тэй хамтран ДЭЛХИЙН ХЭТ АВИАН ОНОШИЛГООНЫ НИЙГЭМЛЭГҮҮДИЙН ХОЛБООНЫ МОНГОЛ ДАХЬ СУРГАЛТЫН ТӨВ-ийн 7 дахь удаагийн сургалтын эхний хэсэг болгон 7-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа. МХАОН-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хурал 3 өдөр үргэлжлэх юм.

МХАОН-ийн ерөнхийлөгч, Дүрс оношлогооны зөвлөх эмч Д. Энхбаяр нээж үг хэлснээр эхэлсэн энэхүү сургалтанд хот, хөдөөгийн нийт 100 гаруй эмч мэргэжилтнүүд хамгийн сүүлийн үеийн технологи, оношлогооны арга аргачлалууд, эмчилгээний тактикийн талаар лекц болон дадлага багтаасан сургалтанд хамрагдлаа.

Энэ өдрийн сургалтыг Монголын мэргэшсэн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, АШУ-ны Доктор, Дэд Профессор Ц. Эрдэмбилэг удирдан явуулсан бол АУ-ны Доктор Б.Эрдэнэбулган, Ш. Алтантуяа, Клиникийн Профессор П.Төгсжаргал болон Самсунг Медисон компанийн клиник менежер Seonyoung Park нар лекц уншлаа.

Манай улсын хувьд хотжилт, хөрс агаарын бохирдол, халдварт вирус болон бусад архаг өвчнүүд, эмийн бодисын замбараагүй хэрэглээ, эхийн витамин тэжээлийн бодисын дутагдал, хорт зуршил гэх мэт олон хүчин зүйлийн сөрөг нөлөөний улмаас 1000 амьд төрсөн нярайд тохиолдох төрөлхийн гажгуудын тоо өссөөр байгаа хэдий ч өнөөдрийн технологийн дэвшлүүдийн тусламжтайгаар оношлогоог ураг байхад нь оношлох боломж нэмэгдсээр байгааг дурьдаж байлаа.

Медимпекс Интернэшнл компаний хувьд 2003 онд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга импортлох чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эрүүл мэнд, аналитик лаборатори, боловсролын салбарын шинэчлэлт өөрчлөлт хийхэд идэвхтэй оролцон, орчин үеийн шинэ техник технологи бүхий цогц шийдэл боловсруулах, түүнийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа ханган нийлүүлэгч компани юм.

Лекцийн үеэр.

Эрүүл мэнд, лабораторийн салбарын бүхий л чиглэлд өргөн цар хүрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа хамт олны онцлог давуу тал нь тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдаалах, суурилуулах, туршилт, тохируулгын ажлыг гүйцэтгэх, сургалт зохион байгуулах зэрэг олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд цогц байдлаар санал болгодог, өөрийн үйл ажиллагаандаа чанарыг байнга эрхэмлэж, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийг зорьж ажилладаг хамт олон юм.

Дадлага сургалтын үеэр.