“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ 2019” үзэсгэлэнгийн шинэ технологи, тоног төхөөрөмжөөр Самсунгийн HERA W10 шалгарлаа.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ 2019 эрүүл мэндийн салбарын “үзэсгэлэн 21 дэх жилдээ 10 сарын 4-6-ны өдрүүдэд Мишээл экспод амжилттай болж өндөрлөлөө.

Медимпекс Интернэшнл компани “Технологийн дэвшлийг Монголд” уриан дор өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулсан бөгөөд 2019 онд дэлхийн нийтэд нээлтээ хийж буй Ургийн оношлогооны 5D программийг туршиж үзэх боломжийг хэрэглэгчдэд олгосон юм.

Мөн эдгээр өдрүүдэд Медимпекс Эрүүл мэндийн худалдааны төвийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй 10-50%-ийн хямдралтай, бэлэгтэй худалдааг танилцуулсан нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээ боллоо.

 

Үзэсгэлэнгийн хаалтын өдөр буюу өчигдөр “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ 2019” үзэсгэлэн шилдэг оролцогчдоо шалгаруулж, Медимпекс компанийн Самсунг Медисон брэндийн HERA W10 эхо оношлогооны аппарат үзэсгэлэнгийн шинэ технологи, тоног төхөөрөмжөөр шалгарлаа.

HeraW10 загвар нь Самсунг корпорацийн 2019 онд нээлтээ хийсэн, дүрс оношилгооны салбарын хамгийн шинэлэг, дэвшилтэт технологи юм.

Хэрэглэгчиддээ Технологийн дэвшлийг түгээж, дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмж, брэндийг хэрэглэх боломжийг олгоод зогсохгүй тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг бүрэн хариуцан ажилладагаараа онцлогтой салбартаа зөв үлгэрлэл, зөв дадал хэвшил бий болгохыг зорин ажилладаг хамт олон юм.