Улсынхаа ууган эмнэлэгт Хеликобактерийн оношлогооны төхөөрөмж бэлэглэлээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн тасгийн хамт олон 2019 оны 5- сарын 29-нд “Ходоод гэдэсний хавдрын эрт үеийн оношлогоо эмчилгээ” уриан дор дэлхийн өдрийг үйлчлүүлэгч, эмч мэргэжилтнүүд, харилцагч байгууллагуудтайгаа хамтран зохион байгууллаа.

 

Ходоодны хорт хавдрын шалтгаан нь Хеликобактер. Хүн амын дунд өргөн тархалттай байдаг энэхүү халдварыг оношлох, эмчлэх нь ходоодны хорт хавдрыг бууруулахад өндөр ач холбогдолтой юм.  Медимпекс компаний хувьд улсын ууган эмнэлгийн хамт олны эрүүлийг хамгаалах тусламж үйлчилгээнд нь зориулан инновацийн технологи болох БНХАУ-ын “Headway” компанийн бүтээгдэхүүн Амьсгалаар хеликобактер тодорхойлох “HUBT-20P” анализаторыг бэлэглэлээ.

Энэхүү оношлогооны аргын давуу тал нь Хеликобактерийг тодорхойлохдоо үйлчлүүлэгчид ямар нэг зовиур үүсгэхгүйгээр цаг хугацаа хэмнэж, оношлогооны хариуг эмчилгээг хянах боломжтойгоор гаргаж өгдөг зэрэг давуу талтай дэлхийн 70 гаруй оронд суурилуулагдсан инновацийн бүтээгдэхүүн билээ.

Өдөрлөгийн үеэр оролцогчдоос сонгон хеликобактерийг үнэ төлбөргүй оношлож, танилцууллаа.