Ходоод гэдэсний дурангийн онлайн сургалтын мэдээлэл хүргэж байна.

Олимпус компани нь хоол боловсруулах тогтолцоог оношлох уян дурангийн  цогц шийдлийг олгогч цорын ганц үйлдвэрлэгч компани юм. Олимпус компанийн EVIS EXERA III системийн Ялгасан гэрлийн дүрслэл (Narrow Band Imaging), давхар фокус (Dual Focus), хүний биеийн онцлогт тохируулан хийгдсэн дурангийн уян технологи (Responsive Insertion Technology) –ууд нь өвчтөний тухтай байдлыг хангах, хэмнэлттэй ажиллах, оношлогоо, эмчилгээний чанарыг бодитойгоор сайжруулж чаддаг болохыг олон тооны судалгааны үр дүнгүүдээр батлагдаж байна.

 

Хоол боловсруулах системийн уян дуран

(https://www.olympusprofed.com/gi/)

 

Технологийн дэвшлийн үр дүнд хоол боловсруулах замын эрхтэн системийн эмчилгээний нөхцлийг улам сайжруулж байгаа гэдгийг бид бүхэн ойлгож байна. Тийм ч учраас боловсролын болон сургалттой холбоотой мэдээлэлд хандуулах сонирхол өндөр байдаг. Та бүхэнд манай Олимпус компанийн хөгжүүлэн бэлтгэж гаргасан сургалт мэдээллийн сантай танилцаж асар их мэдээлэл багтаасан энэхүү боломжийг ашиглахыг хүсч байна.

 

Бүдүүн гэдэсний дуран: Бүдүүн гэдэсний дурангаар бүдүүн гэдсэнд гарч буй эмгэг, өөрчлөлтүүдийг маш эрт үед нь ч гэсэн илрүүлэх боломжийг дурангийн мэргэжлийн эмч нарт олгож байна. Хамгийн сүүлийн үеийн Олимпусын системийн тусламжтайгаар ходоод гэдэсний доод замын бараг бүхий хэсгүүдэд хүрч, харах боломж бүхий илүү сайн хөдөлгөөнтэй, удирдахад хялбар болсон ба нэмээд дүрслэлийн технологийн шинэ нээлтүүдийн үр дүнд өвчтөнд гарсан өөрчлөлт, эмгэгүүдийг илрүүлэх, тодорхойлох, баримтжуулан ажиллаж байна. Дараахь мэдээллүүд энэ хэсэгт багтсан байна.

 

  • Бүдүүн гэдэсний дуранг оруулах анхан шатны техникүүд (Видео танилцуулга)
  • Бүдүүн гэдэсний дуранг хэрэглэх үед яаж хариу үйлдэл бүхий технологийг ашиглах (How to utilize Responsive Insertion Technology (RIT) in colonoscopy (Технологийн мэдээлэл) (https://www.olympusprofed.com/gi/colonoscopy/925)
  • NICE ангиллыг ашиглан NBI гэрлийн оношлогооны тухай 10 минутын хөдөлгөөнт шалгалт (E сургалт)
  • Жижигхэн ургацгуудыг оношлоход NBI Гэрлийг ашиглах (E сургалт) (https://www.olympusprofed.com/gi/colonoscopy/10727/)
  • NBI технологийг Хоол боловсруулах системд ашиглах (Технологийн мэдээлэл) (https://www.olympusprofed.com/gi/colonoscopy/10727/)
  • EndoAtlas (Зургуудын атлас https://www.olympusprofed.com/gi/endoatlas/873/)

 

Капсул эндоскопийг нарийн гэдсийг бүхэлд нь харж ингэснээр нарийн гэдсэнд гарч буй эмгэг өөрчлөлтүүд, өвчлөлийн түвшинг тогтоох, илрүүлэх, оношлох зорилгоор зохион бүтээж хэрэглэдэг байна. Энэхүү хэсэгт дараахь мэдээллүүд багтсан. Үүнд:

  • Капсулан эндоскопийн тухай танилцуулга кино (https://www.olympusprofed.com/gi/capsule-endoscopy/14540/)
  • Видеог яаж ашиглах вэ? (бүртгэлийг бөглөж мэдээллийн санд нэвтэрнэ)
  • Эндокапсулын программ дахь капсулан эндоскопийн хэрэглээний талаархи судалгаануудтай танилцах (бүртгэлийг бөглөж мэдээллийн санд нэвтэрнэ)
  • Бэлтгэх болон тохиргоог хийхэд зориулсан постерууд (бүртгэлийг бөглөж мэдээллийн санд нэвтэрнэ)

Ганц бөмбөлөг бүхий энтероскоп: Нарийн гэдэс мушгиран орооцолдсон болон хэмжээний хувьд их урт байдаг учраас энтерескопийг ашиглахад хүндрэл учруулах гээд байдаг. Харин Олимпусын ганц бөмбөлөг бүхий энтероскопийн дизайныг зохион бүтээхдээ амаар эсвэл шулуун гэдсээр дамжин нарийн гэдэсний бүхий л хэсгүүдэд саадгүй хүрэлцэж хамгийн сайн скрийнинг, эмгэгийн оношлогоо, эмчилгээ хийх байдлаар хийсэн.

  • Ганц бөмбөлөг бүхий энтерескопийг хэрэглэх заавар (Видео заавар) (бүртгэлийг бөглөж мэдээллийн санд нэвтэрнэ)
  • Ганц бөмбөлөг бүхий энтерескопийн үйлчилгээ (бүртгэлийг бөглөж мэдээллийн санд нэвтэрнэ)

Ходоод гэдэсний дээд замын дурангийн шинжилгээ:  Дээд замын хоол боловсруулах системийн уян дурангийн үзлэг, эмчилгээ буюу esophagogastroduodenoscopy (EGD)-г гастритийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнгүүдэд хийдэг. Олимпус компанийн зүгээс ультра нимгэн (ultrathin) болон эмчилгээний ходоодны уян дурангуудыг, мөн уян дурангийн эмчилгээний маш өргөн сонголт бүхий дагалдах хэрэгслэлүүдийн хамт  хэрэглэгчдэд санал болгодог билээ. HDTV зургийн чанартай, давхар фокусаас сонгох боломжтой, NBI буюу ялгасан гэрлийн дүрслэлтэй учраас Хоол боловсруулах системийн дээд замын эрхтнүүдэд үүссэн, ходоодны шарх, улайсалт, өөрчлөлт зэргийг илрүүлэх, эдийн шинжилгээ авахад бас ашигладаг. Энэ хэсгээс та дараахь мэдээллүүдтэй танилцана.

  • Хоол боловсруулах тогтолцооны дээд замын үзлэг оношлогоог хийх аргачлал (бүртгэлийн хаягаа ашиглаж мэдээлийн санд нэвтэрнэ https://www.olympusprofed.com/login/?redirect_to=12373)
  • Ходоодны уян дурангийн NBI (Ялгасан гэрлийн дүрслэл) Технологи (Технологийн давуу талыг харуулсан видео https://www.olympusprofed.com/gi/uppergi/10729/)
  • Эндоатлас (дэлхийн нэр хүнд бүхий туршлагатай эмч нарын оношилсон өвчний түүхүүдийг нэгтгэсэн зургийн сан: https://www.endoatlas.net/ea/AtW01/106.aspx)

EUS нь илүү сайн нарийвчлал өндөртэй дүрслэлийг гаргаж дотоод үзлэгийг маш өндөр түвшинд хийхийн тулд хэт авиан технологийг уян дурантай хамтатган нэгтгэсэн систем юм. Уламжлалт уян дурангаар хоол боловсруулах системийн эрхтэнгүүдийн дотор талын хана буюу гадаргуу хэсгийг харж үзлэг хийдэг бол хэт авиан оношлогоог хамтад нь хийснээр хоол боловсруулах системийн эрхтэний бүхий л таван давхарга болон мөн эргэн тойронд гарч буй эд, эс, мөн эрхтэнгүүдийн өөрчлөлтийг ч гэсэн харж, үзэх боломжийг эмчид олгодогоороо давуу талтай юм. EUS-ийг ашигласнаар ил зүсэлтийг маш бага хэмжээнд хийн биопсиг авах боломжтой болно. (https://www.olympusprofed.com/gi/eus/). Энэ хэсэгт дараахь мэдээллүүдийг багтаасан болно.

Endoscopic retrogate cholanglopancreatography (ERCP) нь элэг, цөс, нойр булчирхайн өөрчлөлтүүдийг оношлох, эмчилэх хамгийн үр дүнтэй эмчилгээний арга ажиллагаа юм. Энэхүү хэсэгт дараахь мэдээллүүд багтсан байна. Үүнд:

  • ERCP-ийн хэрэгслэлүүд (видео танилцуулга https://www.olympusprofed.com/gi/ercp/13868/)
  • ERCP-ийн ашиглалтын талаархи танилцуулга (видео танилцуулга https://www.olympusprofed.com/gi/ercp/8266/)
  • Цөсний чулуу бүхий өвчтөний түүх (бүртгэлээ ашиглан мэдээллийн санд нэвтэрнэ)

Endoscopic Submucosal Dissection (ESD) буюу уян дурангийн аргаар ходоодны эмгэг өөрчлөлтүүд, өнгөц хавдрыг салстын доод давхаргаар нь хуулахад хамгийн үр дүнтэй шалгарсан техник  ажилбар юм.  Энэхүү хэсэгт дараахь мэдээллүүд багтсан. Үүнд:

  • Бүдүүн болон шулуун гэдсэнд ESD хийх зааварчилгаа
  • Ходоод болон улаан хоолойн үзлэг оношлогоонд ашиглах ESD ажилбар (Бүртгэлийн мэдээллээ ашиглан мэдээллийн санд нэвтэрнэ)
  • ITknife nano – улаан хоолойн болон бүдүүн, шулуун гэдэсний ESD ажилбарууд (Бүртгэлийн мэдээллээ ашиглан мэдээллийн санд нэвтэрнэ)
  • ESD – г бие даан суралцах аргууд (интернетээр суралцах)
  • Бүдүүн, шулуун гэдэсний ESD ажилбарт хэрэглэх Basic Dual Knife J –ийн хэрэглээ (бүртгэлийн мэдээллээ ашиглан видео бичлэгийг үзэх)
  • Улаан хоолойн ESD ажилбарт хэрэглэх Basic Dual Knife J –ийн хэрэглээ (бүртгэлийн мэдээллээ ашиглан видео бичлэг үзэх)

Дурангаар салстыг хуулах хагалгаа буюу  Endoscopic Mucosal Resection (EMR/Polypectomy) нь салстын дээд давхарга болон салстад үүссэн хавтгай наалдац хэлбэрийн эмгэг ургацаг, салст бүрхэвчийг уян дурангийн аргаар тайрч авах мэс засал юм. Мэс заслын үед дуранг оруулсны дараа тарих, хүрээлж авах, …. Энэ хэсэгт дараахь мэдээллүүдийг багтаасан. Үүнд:

  • EMR/Polypectomy хийх ерөнхий зааварчилгаа (https://www.olympusprofed.com/gi/emr/13134 / )
  • ESG-300 –ийн талаархи зааварчилгаа (бүртгэлээ ашиглан мэдээллийн санд нэвтэрнэ)
  • EMR Snare Looping Technique Quick Reference Guide

POEM (Per-Oral Endoscopic Myotomy) буюу шинээр хөгжүүлсэн булчингийн агчилтыг сулруулах уян дурангийн ажилбар нь уламжлалт энэ төрлийн мэс засалтай харьцуулахад маш бага хэмжээнд ил зүсэлтийг хийх болно. Энэхүү хэсэгт дараахь мэдээллүүдийг багтаасан болно. (https://www.olympusprofed.com/gi/poem/)

  • POEM –ийн талаархи ерөнхий мэдээлэл ( Мэс заслын удирдамж)

Улаан хоолойн мэдрэлийн архаг эмгэг болгох кардийн ахалази буюу агчил нь улаан хоолойн хөдөлгөөнийг сулруулах эмгэг юм. Ахалази: a – үгүй, chalasio – сулрал гэсэн латин үгнээс гаралтай. Улаан хоолойн төгсгөлийн хуниас рефлексээр онгойхоо больж, хөдөлгөөний өөрчлөлт үүссэнээс идэж уусан зүйлс улаан хоолойноос ходоод руу орохдоо саадтай болно. Үндсэн шинжүүд нь дисфаги, Улаан хоойлон дагуу цээжний төгсгөл, дунд хэсэгт өвдөнө, хоолойд хуримтлагдсан хоол, салсаар гулигана. Дисфаги нь удаан хугацаанд аажмаар хүндрэх байдлаар явагддаг.

Шинээр хөгжүүлсэн булчингийн агчилтыг сулруулах уян дурангийн ажилбар нь уламжлалт, энэ төрлийн мэс засалтай харьцуулахад маш бага зүсэлтийг хийх болно. Энэхүү хэсэгт дараахь мэдээллүүдийг багтаасан болно.

Дэлхийн хэмжээнд ахалази өвчний олон мянган тохиолдлуудад РОЕМ мэс заслыг хийсэн байдаг. Туршлагатай чадварлаг эмч нарын хийсэн мэс заслын дүнд ямар нэгэн том хүндрэлгүйгээр гүйцэтгэж байгаа болохыг эмчилгээний үр дүнгээр нотдогдож байна. .

Булчингийн агчилтыг сулруулах мэс заслын ажлын дараалал (видео mgynlweelug https://www.olympusprofed.com/gi/poem/931 /)

  • Булчингийн агчилтыг суруулах мэс заслыг хийж буй видео танилцуулга (https://www.olympusprofed.com/gi/poem/933 / )

Гемостаз – Уян дурангийн үзлэг, оношлогооны үед цус алдалтаас урьдчилан сэргийлэх болон ходоод гэдэсний архаг шархлаанаас үүдэлтэй цус гоожилтыг тогтооход уян дурангийн гемостазыг үндсэн ажилбар болгон хэрэглэдэг. Эндоскопийн клип, гемостазын хавчуур болон бусад шинээр гарч буй шинэ шинэ технологиуд нь одоо мөрдөгдөж буй стандарт техникийн шаардлаганд (тарьдаг, халууны, мөн механик эмчилгээ) нийцэж өдөр тутамд хийгддэг эмчилгээ, оношлогоог улам сайжруулан өөрчилж байна. Энэ хэсэгт дараахь мэдээллүүд багтсан болно. Үүнд:

Endocyto – Эндосайтыг нэвтрүүлснээр Олимпус компани уян дурангийн хөгжлийг шинэ түвшинд гаргаж ирлээ. 520 хүртэл маш олон дахин өсгөх чадвар нь өчүүхэн жижиг микроскопийн түвшинд үзлэг хийх, харах боломжийг олгож, оношлогооны нарийвчлалыг улам сайжруулахад тусалж байна. Энэхүү хэсэгт дараахь мэдээллүүд багтсан байна.

  • Ультра өндөр өсгөлттэй эндоскопийг хэрэглэсэн туршилтууд (бүртгэлээ ашиглан мэдээллийн санд нэвтэрнэ)
  • Эндосайтын технологи (https://www.olympusprofed.com/gi/endocyto/14951/)

 

ЭндоАтлас гэдэг нь олонд танигдсан алдар цуутай эмч нарын гаргасан эмчилгээ оношлогооны дэлгэрэнгүй материал, зураг, мэс заслын арга ажиллагааны мэдээллүүдийг багтаасан мэдээллийн сан юм (https://www.olympusprofed.com/gi/endoatlas/873/).

Олимпусын NBI буюу ялгасан гэрлийн дүрслэлийн технологи (https://www.olympusprofed.com/gi/nbi): гэдэг нь эрүүл мэндийн төрөл бүрийн салбарт хэрэглэж буй гэрлийн технологи бөгөөд ямар нэг нэмэлт эм, будагч болон тодруулагчийг хэрэглэхгүйгээр салст болон салстын доод давхаргын судасны зураглалыг тодруулах харуулах технологи юм. Уг технологи нь энгийн цагаан гэрлийн ногоон, хөх өнгийн гэрлийг ялган цусан дахь гемоглобинд шингэх гэрлийн хугаралд үндэслэн тодруулалтыг хамгийн өндөр түвшинд харуулж өгснөөр цусны судас болон салстуудын ялгааг маш сайн гаргаж өгдөг.  Энэ хэсэгт дараахь мэдээллүүд багтсан. Үүнд:

Хоол боловсруулах системийн оношлогоо, эмчилгээнд хэрэглэдэг уян дурангийн NBI технологи (https://www.olympusprofed.com/gi/nbi/877/)

  • NICE-ийн ангиллыг ашиглан NBI гэрлийн оношлогооны талаархи 10 минутын хөдөлгөөнт асуумж (бүртгэлийн мэдээллийг ашиглан нэвтэрнэ)
  • NBI гэрлийг ашиглан жижигхэн ургацгийн (полип) үзлэг, оношлогоо хийх бүтэн бие даасан онлайн сургалт (бүртгэлийн мэдээллийг ашиглан нэвтэрнэ)