Ходоод, улаан хоолойн хорт хавдрын оношлогоо, эмчилгээний шинэ аргачлалын талаарх Японы эмч, сургагч багш нарын сургалт боллоо.

Монголын Гастроэнтерологийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хоол боловсруулах эрхтэн судлалын долоо хоног – 2018” сургалт семинар 2018.06.06-2018.06.09-нд Сүнжин гранд зочид буудалд амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил Монголын Гастроэнтерологийн Холбооны 20 жилийн ой тохиож буйгаараа мөн сургалтуудыг Япон, Солонгос, Тайван гэх мэт 11 орны багш нар явуулснаараа онцлог болсон ба нийслэл хот, бүх аймгийн гастроэнтерологийн төлөөлөл болох 300 орчим эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамарсан өргөн хүрээтэй боллоо.

Албан ёсны түншлэгчээр Медимпекс Интернэшнл компани ажиллаж,  эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжлээ.

Мед Импекс Интернэшнл компани нь Японы Олимпус Медикал Системс корпорацийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд 2018 оны 6 сарын 9-ны өдрийн гастроэнтерологи-уян дурангийн өдрийн арга хэмжээнд Япон улсаас улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний долоон эмч мэргэжилтнүүдийг урьж хорт хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээний сэдвээр 1 өдрийн лекц семинарыг зохион байгууллаа.

2014 оноос эхлэн Олимпус брэндийн дэмжлэгтэйгээр Азийн уян дурангийн эмч нараас сургалт авах хөтөлбөрт Медимпекс компани Монголын эмч нарыг хамруулснаас хойш энэ жил 4 дэх удаагийн онолын болон дадлага хосолсон сургалтаа зохион байгуулж байна. Давхардсан тоогоор 200 гаруй уян дурангийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ходоод, улаан хоолойн хорт хавдрын эрт үеийн оношлогоо, эмчилгээний дурангийн аргад суралцсан байна. Энэхүү сургалт үр дүнгээ 2016 оноос буюу зохион байгуулагдсан 2 дахь удаагийн сургалтын дараагаас өгч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар УБ Сонгдо, Интермед, УХТЭ, ХСҮТ болон Медпасс эмнэлэгт ходоод улаан хоолойн хавдрыг эрт үед нь дурангийн аргаар эмчилж байна. Нийт ходоодны хавдраар өвчлөгсдийн 85 орчим хувьд оношлогдсоноос хойш 1 жилийн дотор нас бардаг гэсэн үзүүлэлттэй байгаа энэхүү өвчнийг эрт оношловол бүрэн эмчлэгдэх нь 90 хувийн боломжтой байдаг байна.

Орхон аймгийн Медпасс эмнэлгийн дурангийн эмч Цэрэнтогтох ANBIG буюу Уян дурангийн эмч нарт зориулсан сургалтын үеэр 4 дэх жилдээ хичээл заасан Япон улсын сургагч багшдаа хандан сэтгэгдлээ илэрхийснийг бид онцолж байна. Тэрээр:

... Манай оронд ходоод, улаан хоолойн хавдар нийт хавдрын нас баралтын шалтгааны эхний 5 байранд ордог. Бид Медимпекс компаниас зохион байгуулсан энэхүү сургалтанд сууж Японы эмч нараас мэдлэг авдаг болсноос хойш өөрсдийн үйл ажиллагааг сайжруулж, шинэ аргачлалыг нэвтрүүлсээр ирсэн. Өнгөрсөн 2017 оны сургалтаар ходоодны хорт хавдрыг зөвхөн дурангаар гэлгүй бусад дагалдах аргууд байдгийг Японы эмч нараасаа суралцаж Эрдэнэт хотын хүн амд урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг үе шатлалтайгаар жилийн туршид зохион байгуулсан. Ингэсний үр дүнд өнгөрсөн жил манай эмнэлэгт оношлогдсон нийт ходоод, улаан хоолойн хорт хавдрын 35% нь эмчлэгдэж болох эрт үед нь илрүүлсэн нь энэхүү сургалтын үр шимийг орон нутгийн иргэд хүртэж байгааг хэлж багшдаа баярласан сэтгэлээ илэрхийлж байна… гэсэн юм.

Медимпекс компани дурангийн эмч нарт зориулсан энэ жилийн сургалтаа Монголын гастроэнтерологичдын хамгийн том сургалт зөвлөгөөн болох “Хоол боловсруулах эрхтэн судлалын долоо хоног – 2018” – ын 1 өдөр болгон зохион байгуулж, дурангийн сургалтын үеэр хот хөдөөгийн эмч нарт тулгамдаж буй өвчлөлүүд, хавдрын талаар мэдлэг олгож, эмч нар өөрт тохиолдсон хүнд, ховор тохиолдлуудын талаар багш нараасаа зөвлөгөө авч, харилцан мэдээлэл солилцож байлаа.

Медимпекс Интернэшнл ХХК-ийн  танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд:

  1. Оптера уян дурангийн систем – Олимпус брэндийн 2017 оны шинэ загварын төхөөрөмж,
  2. Хеликобактерийг амьсгалаар тодорхойлох аппарат,
  3. Пиколайт бүдүүн гэдэс цэвэрлэгээний бүтээгдэхүүн.