Уян дурангийн систем – Optera худалдаанд ирлээ.

Манай байгууллага 2005 оноос эхлэн уян дурангийн тоног төхөөрөмжийн дэлхийн №1 брэнд Олимпус компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдөр 13 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа энэ хугацаанд улам өргөжин, Монголын гастроэнтерологийн салбарын хөгжилд өөрийн гэсэн өнгө төрх, хариуцлагатайгаар ажиллаж ирсэн билээ.

2018 он бидний хувьд 15 жилийнхээ ойтой золгож буй онцгой жил бөгөөд үүнтэй давхцан хэрэглэгчиддээ Олимпус брэндийн Optera загварын шинэ дурангийн системийг танилцуулж байна. Үнийн хувьд маш боломжийн хэрнээ, NBI зураглал, дүрсний тодрол, аюулгүй ажиллагаа гэх мэт брэндийнхээ бүхий л цаг үеийн дурангуудын давуу талыг өөртөө шингээсэн энэ бүтээгдэхүүнээ хүргэх болсондоо баяртай байна.

Бидний танилцуулж буй шинэ систем таны хэрэгцээнд нийцнэ гэдэгт итгэж байна.