“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага – 2017” I байрын эзэн боллоо.

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”, “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв”, “Нийгмийн даатгал”, “ХАБЭА үндэсний хороо” зэрэг байгууллагуудын зүгээс 7 дэх жилдээ зохион байгуулж буй “Эрүүл аюулгүй ажлын байр” болзолт уралдаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажиллаж шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018.01.12-ны өдөр болж өндөрлөлөө.

Болзолт уралдаан нь аж ахуйн нэгж байгууллагуудыг жижиг, дунд, том гэсэн 3 ангилал тус бүрээр шалгаруулдаг. Ингэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр болон ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг эсэх,  үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусган зарцуулдаг, үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны нөхцөлд тодорхой ахиц дэвшил гарсан, ажилтан эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр ажилчид хангагдсан, үйлдвэрлэл, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэг, журам, соёл тогтсон байдал зэргийг харгалзан үздэг юм.

Тус болзолт уралдаанд Мед Импекс Интернэшнл ХХК нь ажлын байранд эрүүл мэндийг дэмжих орчин бий болгох, байгууллага, хамт олныхоо эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвлөвшүүлэх санаачлага, гарган ажиллаж “Эрүүл аюулгүй аюулгүй ажлын байр” уралдааны Шилдэг жижиг аж ахуйн нэгж байгууллага ангилалд Нэгдүгээр байр эзлэн шалгарч, шагналаа гардаж авлаа.