Хараагүй ахмад настнуудад таяг бэлэглэлээ.
Мед Импекс Интернэшнл ХХК нийгмийн хариуцлагийнхаа хүрээнд 2017.12.12-ны өдөр 10 ахмад настанд цагаан таяг бэлэглэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Манай улсад харааны бэрхшээлтэй 15 000 орчим иргэн байдгаас 26 хувийг ахмад настан эзлэж байна.
Уг арга хэмжээнд хараагүй иргэд, тэдний асран хамгаалагчид, Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны эмч мэргэжилтнүүд оролцож, өөрсдийн санаа бодол, тулгарч буй хүндрэл бэрхшээлээ нээлттэй хуваалцаж ярилцлаа. Сэтгэгдлүүдээс хуваалцвал:
Ахмадын зөвлөлийн гүйцэтгэх захирал Ж. Батнов:
Өнөөдөр Мед Импекс компани, Геронтологийн үндэсний төвтэй хамтарч манай хараагүй хүмүүсийн амин чухал зүйл болох таягийг 10 хүнд өгч байгаа нь бидэнд маш их баяр бэлэглэж байна. Ер нь хараагүй хүнд маш их өргөн хэрэгцээтэй зүйл бол таяг байдаг. Нэг ёсны бидний нүд болдог. Бид маш их баярлаж байна гэдгийг хараагүй хүмүүсийнхээ өмнөөс хэлье.
Иргэн н.Чинбат:
Намайг Чинбат гэдэг. Таяг бидний 2 дах нүд байдаг. Ийм чухал учраас чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Манай компани Геронтологийн үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Настнаа сувилахуй” төслийн зорилго нь Эрүүл мэндийн V Бүлгийн буюу ээнэгшлээ алдсан архаг өвчтэй ахмадууд, тэдний гэр бүлийнхэнд сэтгэл санаа болон эд материалын дэм үзүүлэх юм.