Манай компани Геронтологийн үндэсний төв-тэй хамтран 2017 онд “Настнаа сувилахуй” санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд дараах ажлуудыг амжилттай хийж гүйцэтгээд байна. Үүнд:
- Геронтологийн төвийн мэргэжлийн эмч нар БЗД, ХУД, СХД, СБД, ЧД-ийн эрүүл мэндийн V бүлгийн 20 настанг гэрээр үзэж, эмчилгээ бичиж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх,
- Бидний зүгээс гэрээр байнгын асаргаа шаардлагатай болон хараагүй ахмад настнуудад “Super Ortho”, “Widecare” брэндийнхээ таяг, нурууны бүс гэх мэт асаргааны нийт 9 төрлийн 70 бүтээгдэхүүнийг бэлэглэх,
- Мөн настны асран хамгаалагч нарт зориулсан “Настанд үзүүлэх асаргаа сувилгаа” гарын авлага боловсруулж 300 ширхэгийг хэвлэж тараах гэх мэт ажлуудыг зохион байгууллаа.
Геронтологийн үндэсний төвийн Олон мэргэжлийн баг нь Эрүүл мэндийн IV, V бүлгийн настны бие сэтгэц, нийгмийн байдал, амьдралын хэв маяг, орчин, настны асран хамгаалал зэргийг багтаасан цогц үнэлгээ хийж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг 2007 оноос эхлэн явуулсаар ирсэн.
2017 оны 1-р сард Нийслэлийн 9 дүүргийн 151 ӨЭМТ-тэй хамтран хийсэн судалгаагаар гэрийн тусламж үйлчилгээ шаардлагатай IV бүлгийн 5660, V бүлгийн 1575 настан байгаа судалгаа гарсан юм.
Ээнэгшлээ алдсан архаг өвчтэй хүмүүс /V бүлэг/: Энэ бүлэгт лаборатори болон багажийн шинжилгээгээр онош нь батлагдсан, архаг өвчин нь байнгын сэдрэлтэй, бусад өвчнүүдтэй хавсарсан, өвчний хүндрэлийн зэрэг нь 2-3, хөдөлмөрийн чадвараа алдсан, хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдсан хүмүүс орно. Ээнэгшлээ алдсан гэдэг нь өвчний дахилт олширсон, 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдахыг хэлдэг байна.