2017 оны 6 дугаар сарын 14-өөс 17-ны өдөр АШУҮИСургууль дээр Монголын гастроэнтерологийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол улсы Хүний гавъяат эмч, АУ-ны доктор, Профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “Монголын хоол боловсруулах эрхтэн судлалын 7 хоног – 2017” олон улсын хурал болж өндөрлөлөө.
Энэ жилийн хоол боловсруулах эрхтэн судлалын долоо хоногт Ходоод гэдэсний дурангийн эмч мэргэжилтний нийгэмлэг, Нойр булчирхайн нийгэмлэг, Гастроэнтерологийн Интервентинол эндоскопийн нийгэмлэг, Элэгний эмч нарын нийгэмлэг, АШУҮИС, УНТЭ, ШУГТЭ, ЭХЭМҮТ, УХСҮТ, Улаанбаатар Сонгдо эмнэлэг, Интермед эмнэлэг болон аймаг нийслэлийн эмнэлэгийн эсч мэргэжилтэн, профессорууд, Япон, Тайван, БНСУ, БНХАУ, БНЭУ, АНУ-ын зочин профессорууд хамтран оролцсон бөгөөд “Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэх Хоол боловсруулах эрхтэний зонхилон тохиолдох эмгэгийн оношлогоо эмчилгээний эмнэлзүйн удирдамж”-ийг хэлэлцсэн юм.
Энэ дөрвөн өдрийн олон улсын хурал нь дараах хөтөлбөрийн дагуу болж өндөрлөсөн.
- 2017.06.14 – Ерөнхий гепатологи, элэгний хавдар, элэг шилжүүлэн суулгалт
- 2017.06.15 – Эндоскопи, дадлага сургалт
- 2017.06.16 – Ерөнхий гастроэнтерологи, Хүүхдийн гастроэнтерологи
- 2016.06.17 – Нойр булчирхай, тэжээл эмчилгээ
Медимпекс Интернэйшнл ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү арга хэмжээг жил бүр дэмжин ажиллаж ерөнхий ивээн тэтгэгч, байнгын түншлэгч байгууллагаар оролцогч байгууллагаар оролцож ходоодны уян дурангийн сургалт, мэдээлэл өгөх, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэн ажилладаг. Энэ удаад тус арга хэмжээнд Байнгын хамтран ажиллах түншлэгч байгууллагаар ажиллаж Японы Olympus брэндийн Optera загварын шинэ ходоод, бүдүүн гэдэсний уян дурангийн танилцуулга, хэрэгслийн зөвлөгөө, ходоод бүдүүн гэдэс дурандуулахын өмнө хэрэглэх эмийн мэдээллийг хүргэлээ.