Анагаахын шилдэг оюутнууд MDF® Acoustica Deluxe Lightweight чагнуурын эзэн боллоо.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль 3 дугаар дамжааны оюутнуудынхаа дунд 4 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Чагнуурын ёслол” 2016 оны 10 сарын 06-нд АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд амжилттай болсон бөгөөд манай компани энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.

Чагнуурын ёслол нь эмнэлзүйн хичээл 3 дугаар дамжаанд орж эхэлдэгтэй холбоотойгоор оюутнууд чагнуурыг хэрэглэж эхэлдэг тул  урлаг спорт, сурлагын амжилтаараа манлайлсан шилдэг 40 оюутанд MDF® Acoustica Deluxe Lightweight Dual Head Stethoscope (MDF747XP) загварын чагнууруудыг Анагаахын салбарын эрдэмтэн мэргэд болсон багш нараасаа гардан авсан юм.

Чагнуурын ёслолын үеэр Анагаах ухааны сургуулийн захирал: С.Мөнхбаярлах оюутнууддаа хандан:

Чагнуурын ёслолын арга хэмжээ нь Дэлхийн шилдэг анагаахын сургуулиудын нэгэнтээ тэмдэглэн өнгөрүүлдэг болсон сайхан арга хэмжээ юм. Бид 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Чагнуур гэж XIX зуунд зохион бүтээгдсэн энэ энгийн жижиг мөртлөө эгэлгүй ач тусыг өгсөн оношлогооны багажаар бид бахархахгүй байхын аргагүй. Чагнуур гэдэг бол эмч хүний итгэл, сэтгэл, хүндэтгэлийн билэг тэмдэг байдаг. Чагнуураа зүүсэн эмчид өвчтөнүүд итгэдэг, чагнуур зүүсэн эмч сэтгэлээ зориулдаг, энэ нь эргээд эмчлүүлэгчид, үйлчлүүлэгчдийн эдгэрэл болох юм бол чагнуур барьсан тэр эмчийн хүндэтгэл болж өгдөг онцлогтой багаж юм. Чагнуур бол энэрэн хайрлах сэтгэлийн билэг тэмдэг болохоос гадна эмч хүний өдөр тутмын хамгийн хайртай, дотны багаж байдаг. Энэ багажийг өнөөдрөөс эхлэн та бүхэн албан ёсоор хэрэглэж эхлэх болж байна.

Та бүхэн эмнэлзүйн салбарт тавтай морил, чагнууртайгаа тавтай морил, чадварлаг эзэмших нь ирээдүйн эрүүл мэндийн салбарыг авч явах ирээдүй та бүхний гарт байна шүү! гэж хэлсэн юм.

Чагнуурын ёслолын арга хэмжээний үеэр АУС-иас оюутнуудынхаа дунд зохион байгуулсан Фэйсбүүк уралдааны ялагчид, мөн оролцогч оюутнуудаас азтан болж тодорсон оюутнуудад MDF® брэндийн чагнууруудыг гардууллаа.

Дашрамд дурдахад манай компани АНУ – ын MDF Instruments Брэндийн бүх төрлийн чагнуурыг 2010 оноос өөрийн орны хэрэглэгчиддээ санал болгон, худалдааж эхэлсэн бөгөөд Монголын маань эмч нарын хэрэгцээг хангасан чанартай бүтээгдэхүүн гэдгээ батлан харуулсаар байгаа билээ.

Та доорх холбоосоор нэвтэрч MDF Instruments брэндийн бүтээгдэхүүнтэй танилцана уу.