Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын хоол боловсруулах эрхтэн судлалын 7 хоног – 2016″ Олон улсын хурал 2016.06.13 – 2016.06.17– нд амжилттай болж өнгөрлөө. Уг хуралд манай компани албан ёсны түншлэгч байгууллагаар хамтран ажиллалаа. 2005 онд уян дурангийн технологи, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Японы Олимпус брэндийн албан ёсны дистрибьютер болсноос хойш бид салбарын бүхий л үйл ажиллагаанд санаачлагч, дэмжигч болж ирсэн бөгөөд энэ жилийн хамтын ажиллагааны онцлог нь уян дурангийн сувилагч, инженерүүдийн сургалтыг санаачлан, УБ Сонгдо эмнэлгийн дурангийн тасгийн хамт олонтой хамтран зохион байгуулсан явдал байлаа. Уг “УЯН ДУРАНД ТҮГЭЭМЭЛ ТОХИОЛДОХ ГЭМТЛҮҮД, ТЭДГЭЭРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД” сэдэвт салбар хуралдаанд 21 аймаг, дүүргийн эмнэлгүүдээс нийт 30 дурангийн сувилагч идэвхтэй оролцож, дурангийн бүтэц, үйл ажиллагаа, нэршил зэргээс эхлээд угаалга, халдваргүйтгэл, дуранд илэрдэг гэмтлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга зам гээд бүхий л тулгамдсан асуудлын хүрээнд сургалт авлаа. Сургалтыг Япон улсад Олимпус брэндийн EVIS EXERA III уян дурангийн инженерээр бэлтгэгдсэн манай инженерүүд зохион байгуулж, салбарынхаа мэргэжилтнүүдэд мэдлэг, мэдээллээсээ хуваалцсан нь цаг үеэ олсон, ач холбогдолтой сургалт, дадлага боллоо гэж оролцогчид талархаж, онолын мэдлэгийг практикийн үйл ажиллагаатай хослуулж чадсан сайхан үйл явдал боллоо гэж дүгнэлээ.
Хоол боловсруулах эрхтэн судлалын 7 хоногийн үеийн зургууд