Даралтын аппарат авахдаа юуг анхаарах вэ?

Цуснаас судасны хананд үзүүлж буй даралт ихсэхийг гипертензи буюу цусны даралт ихсэх өвчин гэнэ. Цусны даралт дээд болон доод хязгаар (эдгээрийг систолийн буюу дээд ба диастолийн буюу доод даралт гэж нэрлэдэг) – тай байх бөгөөд тэдгээрийг мөнгөн усны баганын миллиметрээр хэмждэг. 120/80 үзүүлэлттэй даралтыг хэвийн гэж тооцох ба 140/90-ээс өндөр бол цусны даралт ихэссэн гэж үзнэ.

Цусны даралт нь ихэдсэн байгааг ихэнх хүн огт мэддэггүй, учир нь тэдний биеийн байдал хэвийн байж, ямар нэгэн зовиур, түгшүүрийн шинж тэмдэг илэрдэггүй байна. Ийм ч учраас цусны даралт ихдэх өвчнийг “чимээгүй алуурчин” хэмээн нэрлэдэг. Тиймээс энэхүү чимээгүй алуурчнаас сэргийлэхийн тулд өөрийн цусны даралтыг тогтмол хэмжиж, ямар үед даралтын өөрлөлттэй болж байгаагаа мэдэх нь маш чухал юм.

Даралтын аппаратыг суурин эсвэл зөөврийн гэдгээс үл хамааруулан ерөнхийд нь механик болон дижитал гэж хоёр ангилдаг.

 

Механик даралтын аппарат

Ашиглахад тусгай ашиглах чадвар хэрэгтэй байдаг. Мөн олон удаагийн дараалласан хэмжилтэнд тохиромжтой. Тиймдээ ч ихэвчлэн эмнэлэгийн эмч нар ашигладаг. Механик даралтын аппаратанд эвдрэл гэмтэл маш ховор тохиолддог ч зарим үед механик доргилт болон гадны үйлчлэлээс болоод манометрийн заагчийн тохиргоо алдагддаг. Нэмэлтээр чагнуур ашиглах шаардлагатай.

Дижитал даралтын аппарат

Ашиглахад ямар нэгэн тусгай чадвар шаарддаггүй. Зөвхөр зааврын дагуу ашиглахад л болно. Гэвч дижитал даралтын аппаратын даралтын мэдрэгч нь ажиллуулснаас хойш тодорхой хугацааны дараа хэвийн төлөвт орж дахин ажиллах боломжтой болдгийг мэдэлгүй дахин дахин даралтаа хэмжих, дамжуулан хэрэглэх зэрэг шалтгаанаас болж электроникийн засварлах боломжгүй гэмтэл гаргах тохиолдол гардаг. Иймд дижитал даралтын аппаратыг хувь хүн дангаараа, эсвэл цөөн хэдэн хүний дунд ашиглах нь зүйтэй.

Механик аппаратын бүх төрлийн эвдрэл нь засварлах боломжтой байдаг бол дижитал даралтын аппаратын хувьд тийм биш.

Анхаарах зүйл.

  • Хамгийн эхэнд аппаратыг хэн ашиглах вэ гэдгээс хамаарч манжетны өргөн, уртыг сонгоно. Насанд хүрэгчдийн, хүүхдийн гэж ангилах ч дотроо хэмжээнээсээ хамаарч олон янз бий.
  • Хэрэглээний орчноос хамаарч суурин болон зөөврийн гэдгээс сонгоно. Мэдээж эмнэлэг, сувилал, асаргааны газруудад суурин аппарат илүү тохиромжтойгоос гадна олон давтамжтай ашиглалтанд илүү найдвартай.
  • Хүмүүсийн дунд аппаратны зайг заавал салгах хэрэгтэй гэсэн ойлголт байдаг. Гэхдээ энэ нь бүх аппаратанд хамаарах зүйл биш. Зарим аппаратуудыг ажиллуулаагүй орхисон үед Standby Watch Mode буюу электрон цагний горимоор ажилладаг. Ийм аппаратуудыг цагны горимоор ажиллуулах шаардлагагүй бол баттерейг салгаж байх нь зөв. Харин Standby Watch Mode горимгүй шууд унтардаг аппаратуудын зайг салгах нь ач холбогдолгүй.
  • Аппаратыг хадгалах хураахдаа түүний манжетийг буруу боож эвхснээс болж битүүмж алдагдах гэмтэл үүсдэг. Манжетийг огт нугалалгүйгээр аппаратны үндсэн хэсгийг ороох маягаар хураана. Бас жижиг саванд базаж чихэж болохгүй.
  • Аппаратаа баталгаат хугацаатай газраас сонгох нь аливаа хэрэглээний заавар, үйлчилгээ, зөвлөгөө авахад тустайгаас гадна үйлдвэрийн баталгаат хугацаатай байдаг.

Харин та шинээр даралтын аппарат авах гэж байгаа бол 88066950, 77111155 утсанд залгаж АНУ – ын MDF Instruments брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.