Нийлүүлэлтийн үйлчилгээ

Медимпекс Интернэйшнл ХХК-ийн төслийн алба нь төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, дотоодын ба олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, эмнэлгийн эмчилгээ оношлогооны, клиник лабораторийн, мэргэжлийн сургалт судалгааны, ерөнхий болон аналитик судалгаа шинжилгээний лабораторуудад  нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ханган нийлүүлж ажилладаг ба мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлэн ажилладаг алба юм.  

Тус алба нь олон улсын болон дотоодын төсөл тендерийн сонгон шалгаруулалтад үйлдвэрлэгч, харилцагчдын зөвлөгөө өөрсдийн судалдагаанд тулгуурлан төсөлөө боловсруулан оролцож, гэрээ байгуулахаас эхлэн, гэрээний хэрэгжилтийн нарийн төлөвлөөгөө графикийн дагуу дэлхийн тэргүүлэгч технологи бүхий улс орнуудаас тоног төхөөрөмжийг стандартын түвшинд татан авах ложистекийн бүхий л үйл ажиллагааг гардан зохион байгуулж, улмаар бараа бүтээгдэхүүнийг чанар стандартын доголдолгүйгээр хэрэглэгчдэд түгээн хүргэх, шинэ шийдэл технологи бүхий тоног төхөөрөмжүүдэд гадны мэргэжлийн зөвлөхүүдийг урьж ирүүлэн холбогдох сургалтуудыг тогтмол зохион байгуулж, хэрэглэгчээ хөгжүүлэх, тэдний мэдлэг арга ажиллагаанд тус нэмэр болох мэдээ мэдээллийг тогтмол хүргэн ажиллахаас гадна тухайн гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж,  гэрээний бүхий л заалтуудыг чанд сажиж төсөлөө амжилттай дуусгавар болох хүртэлх үйл ажиллагааг хариуцан ажилладаг тус компанийн үүрэг хариуцлага өндөртэй албадын нэг юм.

Бидний давуу тал:

  • Судалгаа, мэдээлэл, баримтад үндэслэдэг
  • Хэрэглэгч, худалдан авагчдын хүсэл мэдрэмжид тулгуурладаг
  • Эдийн засгийн үр ашигтайгаар тооцож, төлөвлөдөг
  • Мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг.

Бид хот хөдөөгийн эмнэлгүүдэд эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмж, лабораторуудад төрөл бүрийн нарийн шинжилгээний тоног төхөөрөмжүүд, сургалтын байгууллагуудад төрөл бүрийн мэргэжлийн сургалтын тоног төхөөрөмж багаж хэрэгсэлүүдийг олон улсад танигдсан тэргүүлэгч компануудаас ханган нийлүүлж хэрэглэгчдийн итгэлийг дааж ажилласаар байна.


Бидний түүхийг бичилцэж, хамтран ажилласан нийт харилцагчиддаа чин сэтгэлээсээ баярлалаа