Суурилуулалт, засвар үйлчилгээ

Инженер Техникийн Алба (ИТА)-ны инженерүүд нь эмнэлгийн тоног төхөөрөмж, цахилгаан электроник инженерийн магистр, бакалаврын нарийн мэргэжлийн зэрэгтэй бөгөөд Agilent Technologies (Varian); Draeger Medical Equipment; Olympus Medical Systems; Siemens Healthcare;  Sinnowa Medical Science & Technology; Beijing Aeonmed; Haier Medical and Laboratory Products; Trismed; EcoRay; Labtech; Clindiag Systems зэрэг эмнэлэг, лабораторийн чиглэлээрээ тэргүүлэгч компануудын сургалтанд хамрагдаж, сертификат авсан инженерүүдээс бүрдсэн мэргэжлийн техник үйлчилгээний алба юм. 

Бид эмнэлгийн тоног төхөөрөмжийн гэмтлийг мэргэжлийн өндөр түвшинд оношилж, засвар үйлчилгээний чанарыг сайжруулан, шуурхай, соёлтой,
найдвартай засвар үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна.

Манай давуу тал:

  • Инженерийн чиглэлээр нарийн мэргэшсэн өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүдтэй
  • Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн сургалтанд тогтмол хамрагдаж, үргэлж шинэ мэдлэг мэдээллээр хангагддаг
  • Тоног төхөөрөмжийн оношилгоо хийх иж бүрэн тоноглогдсон засвар үйлчилгээний төвтэй
  • Хэрэглэгч иргэн, албан байгууллагаас ирсэн дуудлагыг хүлээн авах нэгдсэн системтэй

Дуудлага авах утас: 77111155