ШИНГЭНИЙ ХРОМАТОГРАФ БАГАЖИЙН (HPLC) ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

 

ШИНГЭНИЙ ХРОМАТОГРАФ БАГАЖИЙН (HPLC) ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ 

 

Шингэний хроматограф (HPLC) багажийг ажиллуулна гэдэг нь өндөр үнэ бүхий хөдөлгөөнт фаз болох уусгагчийг хэрэглэх бөгөөд мөн баганууд, дээжний болон уусгагчийн шүүгч, дээжний шилнүүд, бусад шил сав гээд бусад олон зүйлийг хэрэглэдэг. HPLC багажийг ажиллуулах үеийн зардлыг лабораторийн хүчин чадал, үйл ажиллагааны зардлаас нь хамааран хэд хэдэн бүлэгт хувааж болох юм. Өөрөөр хэлбэл энэхүү мэдээллийн зорилго нь шинжилгээний чанарт нөлөөлөлгүйгээр хэрхэн ашиглалтын үеийн зардлыг бууруулж болох талаар зарим нэг зөвлөгөөг өгөхөд оршиж байна.

ХУГАЦААГ ХЭМНЭНЭ ГЭДЭГ НЬ МӨНГӨ ХЭМНЭНЭ ГЭСЭН ҮГ
Өндөр хүчин чадалтай лабораториудын хувьд цаг хугацаа гэдэг нь хамгийн чухал байдаг, өөрөөр хэлбэл үүнийг шууд мөнгөтэй холбож ойлгож болно. Ажлын өдрийн төгсгөлд бүх ажлыг хугацаанд нь амжуулж хийснээр танд нэмээд илүү өөртөө итгэлтэй байж ажилдаа сэтгэл хангалуун болдог.
• Шинжилгээ хийх төлөвлөгөөт хуваарийн дагуу бүхий л шил савнуудаа өмнө нь бэлдсэн байх.
• HPLC –ийн уусмал, стандартуудыг төлөвлөгөөт шинжилгээний дагуу бэлдсэн байх
• Холболтууд дээр ямар нэг гоожилт гэх мэт асуудал гарснаас болж шинжилгээ дуусгалгүй зогсохоос сэргийлж урьдчилан бүх холбоосуудыг шалгах
• Олон дээж шинжилж байгаа тохиолдолд автомат дээж оруулагчийг хэрэглэдэг болж сурах, автомат системийг хэрэглэснээр хувь хүнээс үүдэлтэй алдаа гаралт буурна
• Зөвхөн калибровк, тохируулга хийж, баталгаажсан багажийг шинжилгээнд ашигласнаар алдаа гаргаснаас шинжилгээг дахин хийх шаардлагагүй болно
• Түгээмэл хэрэглэгддэг багажны сэлбэг хэрэгслийн нөөцтэй байснаар цаг хугацаа их авдаг багажны эвдрэл гэмтлээс үүдэх хохирлоос сэргийлэх боломжтой. Эдгээр урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ, гэмтлийг засах наад захын мэдлэгийг хэрэглэгчид зайлшгүй мэдсэн байх шаардлагатай. HPLC-ийн шинжилгээнд ашиглах багануудыг урьдчилаад бэлтгэсэн байх шаардлагатай
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ
• HPLC –ийн шинжилгээнд хэрэглэх хөдөлгөөнт фазын уусгагчийн зардал нь энэ төрлийн шинжилгээний гол хувийг эзэлдэг. Тийм учраас аль болохоор адилхан төрлийн хөдөлгөөнт фаз болон багана хэрэглэх дээжний шинжилгээнүүдийг бүлэглэн аль болох цуг хийхийг оролдох хэрэгтэй.
• Дээж болон хөдөлгөөнт фазын фильтр, шүүлтүүрүүдийг хэрэглэснийхээ дараа шууд хаях, дахин ашиглаж зардал хэмнэх гэж оролдох ёсгүй.
• Шинжилгээний хооронд хөдөлгөөнт фазын урсгалын хурдыг хамгийн бага төвшинд болгож тохируулах.
• HPLC баганыг маш сайн угаах уусгагчаар угаасны дараа хадгалах уусгагчаар мөн угааж тагийг нь таглаж тавина. Ингэснээр багануудын ажиллах хугацааг уртасгаж салгалтыг хийх бүтээмж нь хэвээр хадгалагдахаас гадна багануудыг дахин дахин солихоос сэргийлнэ.
• Шинжилгээний хооронд HPLC-ийн үзүүлэлтийг хянах үүднээс стандарт дээжийг оруулж баталгаажуулан шалгах.
Мөн та бүхэн бусадтай хуваалцах өөрийн туршлага, зөвлөмжөө харамгүй хуваалцаждоорх мэйл хаягаар явуулаарай.


Medimpex International LLC
Union Building, B Block, 13th floor 1302, Sun Road-62,
Unesco Street, Sukhbaatar district, Ulaanbaatar-14230, Mongolia
Tel: (+976)- 77111155,
Fax: (+976)- 77111151
Mob: (+976)-88009105
E-mail: ankhtsetseg.g@medimpex.mn
Web: http://www.medimpex.mn