Бидний тухай

Медимпекс Интернэйшнл ХХК 2003 онд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга импортлох чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эрүүл мэнд, лаборатори, боловсролын салбарын шинэчлэлт өөрчлөлт хийхэд идэвхтэй оролцон, орчин үеийн шинэ техник технологи бүхий цогц шийдэл боловсруулах, түүнийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа ханган нийлүүлэгч компани юм.


Өдрөөс өдөрт хурдацтайгаар өөрчлөгдөн хөгжиж буй өнөө үед, эрүүл мэндийн салбарт орчин үеийн технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтыг цаг алдалгүй нэвтрүүлэх замаар оношлогоо, эмчилгээнд шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглахын төлөө дэлхийн нэр хүнд бүхий компанууд уйгагүй хүчин чармайлт гарган ажиллаж байна. Бид Дэлхийд нэртэй болох Япон улсын Olympus Medical Systems, Герман улсын Draeger Medical Equipment, АНУ – ын Agilent Technologies зэрэг брэндийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч компануудтай хамтран Монгол дахь албан ёсны төлөөглөгчөөр ажиллаж байгаа ба эдгээр компануудын үйлдвэрлэн гаргаж буй хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг эх орондоо авчирч, салбарынхаа хөгжлийг дэмжих чиглэлээр тэргүүлэгч компани болон ажиллаж ирлээ.


Манай компани эрүүл мэнд, лабораторийн салбарын бүхий л чиглэлд өргөн цар хүрээгээр үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлэг, лабораторийн чиглэлээр зөвлөх, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, туршилт, тохируулгын ажлыг гүйцэтгэх, сургалт зохион байгуулах зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Бид өөрийн үйл ажиллагаандаа чанарыг байнга эрхэмлэж, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийг зорьж байна.

Мэргэшсэн инженерийн баг, урт хугацааны хамтын ажиллагаатай дэлхийн брэндүүд, технологийн дэвшлийг хадгалсан бүтээгдэхүүнүүд, бүтээлч сэтгэлгээтэй, туршлагатай баг хамт олон бол бидний давуу тал юм.