Олимпусын засварын төвийн үйлчилгээ

Манай компани Olympus Medical Systems (Япон улс) компанитай хамтран Монголд хамгийн анхны уян дурангийн засвар, үйлчилгээний төвийг 2009 онд байгуулан өнөөдрийг хүртэл 7 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд мэргэжлийн, үйлдвэрлэгчийн сертификаттай чадварлаг Монгол инженерүүд маань улсын болон хувийн эмнэлгүүдийн уян дурангийн засвар үйлчилгээ, оношилгоо, сэлбэг хэрэгслийн хангалтыг шуурхай, найдвартай хийж гүйцэтгэсээр ирлээ. Инженерүүд шинэ тутам гарч буй дурангийн аппаратын засвар үйлчилгээний сургалтанд тогтмол хамрагдаж, Монгол улсын хэмжээнд дурангийн оношилгооны ар талыг найдвартайгаар ханган ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Олимпус брэндийн уян дурангийн хэрэглэгчиддээ тогтвортой хамтын ажиллагааны гэрээг санал болгон ажиллаж байна. Энэхүү гэрээг бидэнтэй байгуулснаар та бүхэн өөрийн дурангийн эвдрэл гэмтэл, сэлбэг захиалганд санаа зовох асуудалгүй болох бөгөөд таны дурангийн зогсолтгүй ажиллагааг хангахад бид идэвхийлэн ажиллах болно.

Олимпус засвар үйлчилгээний төвд уян дурангийн дорх нэр төрлийн үйлчилгээнүүдийг хийж гүйцэтгэж байна:

  • Засвар үйлчилгээ
  • Иж бүрэн оношилгоо
  • Цэвэрлэгээ, үйлчилгээ
  • Сэлбэг хэрэгслийн хангалт, захиалга
  • Сургалт, зөвлөгөө
  • Монгол хэл дээр программ хангамжийг суулгаж, төхөөрөмжтэй холбох зэрэг үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байна.

Мөн уян дурангийн угаагч машин, видео процессор, гэрлийн үүсгүүр, коагуляц гэх мэт тоног төхөөрөмжүүдийг чанарын өндөр түвшинд засварлан, техник үйлчилгээ, зөвлөгөө өгч байна.

Холбоо барих утас: 77111155