Гэрээт засвар үйлчилгээ

Бид харилцагч эмнэлэг, албан байгууллагуудтайгаа урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг ханган ажиллах үүднээс инженерийн гэрээт засвар үйлчилгээг санал болгон, харилцагчдынхаа тоног төхөөрөмжийн найдвартай, баталгаатай нөхцлийг ханган, цаг тухайд нь шийдвэрлэн ажиллаж байна. 2013 он гарснаар манай алба инженерийн гэрээт засвар үйлчилгээний нөхцөл, чанарт анхааран, шинэчлэл хийж, менежментийн шинэ бодлогоор ажиллаж байна. Манай инженер техникийн албаны үйлчлүүлэгч, байнгын харилцагч, гэрээт эмнэлэг, байгууллагуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

ИТА-тай тогтвортой хамтын үйл ажиллагааны гэрээг байгуулснаар та бүхэнд дорх нэр төрлийн үйлчилгээг үзүүлж, ажиллах болно.

Тогтвортой хамтын үйл ажиллагааны гэрээ

  • Тоног төхөөрөмжийн техник ашиглалт, ажиллах горимын талаарх сургалт, зөвлөгөө
  • Техникийн алдаа, гэмтлийн оношилгоо
  • Тогтсон хугацаанд, төлөвлөгөөт эргэлт, үзлэг, үйлчилгээг хийх
  • Баталгаат засвар үйлчилгээ
  • Сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлт

Таны тоног төхөөрөмжийн найдвартай, зогсолтгүй үйл ажиллагааг ханган, хамтран ажиллахад манай ИТА-ны эрч хүчтэй залуу инженерүүд маань үргэлж бэлэн байх болно.

Манай хаяг: 

Медимпекс Засварын төв
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо,
Их тойруу-93, Барилга Мега Стор, 3 давхарт-302 тоот
Утас: (976) 7711 1155
Факс: (976) 7012 0429
И-мэйл: service@medimpex.mn
Фэйсбүүк: Medimpex Service Center