Дуудлагын засвар үйлчилгээ

Үйлчлүүлэгч гэмтэлтэй бараагаа засвар үйлчилгээний төв дээр авчрах боломжгүй тохиолдолд манай инженер техникийн албаны 77111155  лавлах утсанд хандан инженерийн дуудлага өгөх болно. Дуудлага өгснөөр тухайн үйлчлүүлэгчийн байршлаас хамааран ажлын 1-2 өдрийн дотор мэргэжлийн инженер очиж үйлчлэн, гэмтлийг хурдан, шуурхай оношилж засварлана. Тухайн гэмтэлтэй төхөөрөмжийг газар дээр нь засварлах боломжгүй тохиолдолд Медимпекс засварын төв дээр авчиран засварлана.

Манайх хэрэглэгчийн дуудлагын нэгдсэн системтэй бөгөөд ирсэн дуудлага бүрийг бүртгэн авч, хэрэглэгчдэд цаг алдалгүй хүрч үйлчилнэ.