Онлайн хүргэлтийн үйлчилгээ

ОНЛАЙН ДЭЛГҮҮР - та энд дарж бүтээгдэхүүнтэй танилцана уу. 

 

Мед Импекс онлайн пэйж дэлгүүрийн худалдаа, үйлчилгээний журам 

   Нийтлэг үндэслэл 

  • Мед Импекс Интернэшнл ХХК-ийн “Medimpex Mongolia” (Цаашид пэйж гэх) пэйжийн “Shop” (Цаашид Онлайн пэйж дэлгүүр гэх) нь тус компанийн интернет хүргэлтийн албан ёсны онлайн пэйж дэлгүүр бөгөөд энэхүү нөхцөл, журам нь онлайн захиалга, хүргэлт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • Энэхүү журмын хэрэгжилтэд Мед Импекс Интернэшнл ХХК /цаашид “Компани” гэх/ болон хэрэглэгч хамтран хяналт тавина.

 Онлайн хүргэлт түүний үйл ажиллагаа 

  • Энэхүү нөхцөл нь хэрэглэгч захиалга өгч, хүргэлт хийлгэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ. 
  • Онлайн пэйж дэлгүүр нь зөвхөн эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, бараа хүргүүлэхээр захиалга өгөх болон эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, барааны талаар мэдээлэл өгөх зорилготой. 
  • Онлайн пэйжийн хөтлөлт, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна. 
  • Хэрэглэгч Онлайн пэйжийн “Shop” хэсэгт орж, түүнд байрлах эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад бараанаас сонгон захиалах боломжтой. Пайж дээрх бүтээгдэхүүний өнгө, зураг таны ашиглаж буй дэлгэцийн чанараас шалтгаалан бодит байдлаас харьцангуй өөр харагдах магадлалтай. 
  • Хэрэглэгч захиалсан эм, барааг Улаанбаатар хот дотор, хүргэлтийн журмын хязгаарлалтанд багтах байршил, хаягаар, тодорхой төлбөр төлж, хүргүүлэх эрхтэй. 
  • Пэйжид таны оруулж буй хувийн сэтгэгдэл болон бусад мэдээлэл зохистой байх шаардлагатай ба харилцааны соёлгүй, бүдүүлэг, хувийн амьдралын талаар илэн далангүй байдалтай, бусдыг доромжилсон, өөрийн үзэл бодлыг шахсан гэх мэтээр бусдыг хүндлээгүй зураг, дүрс бичлэг, линк оруулсан тохиолдолд бид таны оруулсан мэдээллийг устгах эрхтэй ба цаашид энэ байдал үргэлжилсэн тохиолдолд хуулийн дагуу зохих арга хэмжээг авна. 

Хүргэлтийн нөхцөл 

  • Хэрэглэгчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг компанийн хүргэлтийн ажилтнууд хүргэнэ.
  • Хүргэлтийг худалдан авалт хийгдсэнээс хойш хот дотор 12 цагаас, 24 цаг хүртэлх хугацаанд худалдан авагчийн заасан хаягаар хүргэнэ.
  • Хүргэлтийн цаг нь ажлын Даваа-Баасан 5 өдөр байх ба 10:00-c 19:00 цаг хүртэл байна.
  • Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ.
    • СХД: 22-ынтовчоо, Орбит, Толгойт, Баянхошуу
    • ЧД: Чингэлтэй, 7 буудал
    • СБД: Дамбадаржаа
    • БЗД: Улиастай,
    • ХУД: Нисэх буудлын дэргэдэх товчоонууд гэсэн цэгүүдээр тогтооно. 
  • Худалдан авсан барааны хүргэлтийн талаарх мэдээллийг пэйжийн админ худалдан авагчийн холбогдохоор бүртгүүлсэн утасны дугаарт хүргэнэ.
  • Мэдээлэлд худалдаалагдсан бараа хэзээ хүргэлтэнд гарах болон хэдэн цагт хүргэгдэх талаарх мэдээ багтана.

Төлбөр

  • Бүтээгдэхүүний үнэ нь тухайн үед пэйжид мөрдөгдөж байгаа үнээр тогтоно.
  • Худалдан авсан бүтээгдэхүүний 100,000 төгрөгөөс дээш үнийн дүнд Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг үнэгүй хүргэх, Худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүн 100,000 төгрөгөөс доош бол 3,000 төгрөгийн хүргэлтийн зардал нэмэгдэнэ.
  • Хэрэглэгч төлбөрийн 50-с доошгүй хувийг дансаар, төлбөрийн үлдсэн хувийг бэлэн мөнгөөр эсвэл дансаар төлөх боломжтой.
  • Хэрэглэгч төлбөрөө дансаар хийх тохиолдолд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй банкуудын төлбөрийн карт ашиглах, Мобайл гүйлгээний дансаа ашиглан төлбөрийг төлөх боломжтой.
  • Хаан банк 5043036871 Мед Импекс Интернэшнл ХХК

Хүлээлгэж өгөх

  • Хүргэлтийн ажилтан нь барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана. Үүнд:
    • Зарлагын баримт
    • Баталгаат хугацаан хуудас ( бэлэн мөнгөөр төлбөр төлсөн тохиолдолд)
    • Бэлэн мөнгөний орлогын баримт ( баталгаат хугацаатай бараа авсан тохиолдолд)
  • Хүргэлтийн ажилтан нь худалдан авсан барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж худалдан авагчид хүлээлгэн өгөх ба зарлагын падааныг 3 хувь үйлдэн гарын үсэг зуруулж нэг хувийг хэрэглэгчид, нөгөө 2 хувийг байгууллагын санхүүд баримт болгон өгнө.
  • Овор хэмжээ бүхий, суурилуулалтын горим шаардагдах бараа бүтээгдэхүүнийг компаний инженер, техникийн албатай хамтран хүргэж, суурилуулалтыг хийнэ.
  • Худалдан авагч нь НӨАТ-н баримтын төрлийг /хувь хүн, албан байгууллага/ худалдан авалт хийх үедээ худалдааны пэйж админд мэдэгдэх ба НӨАТ-н баримтыг мэдээллийг худалдан авагчийн утасны дугаарт болон е-майл хаягт барааг хүлээлгэн өгсөнөөс хойш 24 цагийн дотор явуулна.
  • Худалдан авагч төлбөрийг бэлнээр төлсөн үед бараа хүргэгч “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үйлдэж, худалдан авагчаар гарын үсэг зуруулан авна.

Худалдан авалтыг цуцлах нөхцөл

  • Онлайн пэйж дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө буюу захиалга баталгаажсанаас хойш 8 цагийн дотор цуцлах тохиолдолд пэйжны админтай холбогдож цуцална.
  • Энэ тохиолдолд төлөгдсөн барааны төлбөрөөс банкны төлбөрийн картын 1%-ийн хураамжийг захиалагчаас суутгаж авах болно.
  • Худалдан авсан бараа хүргэлтийн багт шилжүүлсэн, худалдан авалт хийгдсэнээс хойш 8 цагаас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд худалдан авалтыг цуцлах боломжгүй болно.
  • Худалдан авсан бараагаа ижил төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжтой ба дахин хүргэлтийн зардлыг хэрэглэгч нэмж төлнө. 

Бусад заалт 

  • Бараа бүтээгдэхүүн, төлбөр тооцоо, хэрэглэгчийн мэдээлэл, гомдол, хүргэлт зэрэгтэй холбоотой өдөр тутмын асуудлыг пэйж хуудасны админ бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд бодлогын чанартай өөрчлөлт, ноцтой зөрчил зэрэг асуудлыг компаний Санал гомдол, хүлээн авах барагдуулах журмын дагуу шийдвэрлэнэ.
  • Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал пэйж хуудасны админ хэрэглэгчийн утас эсвэл e-мэйлрүү холбогдож лавлагаа хийж болно.
  • Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг пэйж хуудасны үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
  • Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон чат ашиглан мөн 7711-1155 компаний маркетинг, борлуулалтын албатай 8921-2992, 7711-1155 утсаар холбогдон хийж болно.