МЕДИМПЕКС КОМПАНИАС САНААЧЛАН АНАЛИТИК ЛАБОРАТОРИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СУРГАЛТЫГ ДАДЛАГАД СУУРИЛСАН ОРЧИН НӨХЦӨЛД, САЛБАР ТУС БҮРЭЭР НЬ ХИЙХ БОЛНО.

Медимпекс Интернэшнл компанийн хамт олон “Технологийн дэвшлийг Монголд” уриатайгаар орчин үеийн техник, технологийн шилдэг шийдлүүд шингэсэн эрүүл мэндийн болон аналитик лабораторийн тоног төхөөрөмжийг Монголын хэрэглэгчдэд хүргэх, найдвартай инженерийн засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилласаар 15 жилийн хугацаа өнгөрч өнөөдөр салбар салбарын хэрэглэгчдэд танигдсан, тэдний итгэлийг хүлээсэн хамт олон болж чадсан амжилттайгаар ойгоо тэмдэглэж байна.  Эдний хамт олны 15 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа арга хэмжээ нь хэд хэдэн онцлогтой юм байна. Юун түрүүнд ойн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдийн ихэнх нь эрүүл мэндболон аналитик лабораторийн салбарын эмч нар болон лабораторийн химич, мэргэжилтнүүдийн дунд, ялангуяа хэрэглэгчдийнхээ мэдлэг мэргэшлийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт семинаруудыг нэг бүтэн жилийн хүрээнд дэлхийн брэнд болсон үйлдвэрлэгч компаниудын мэргэшсэн сургагч багш нартай хамтран эх орондоо зохион байгуулж байна. Мөн эдгээр сургалтууд зүгээр нэг танхимын ч бус, дадлага ажилд суурилсан байгаагаараа онцлогтой байгаа юм.

Дэлхийн аналитик багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэгч АНУ-ын Ажилент Техноложис компанитай хамтран “Ажилент Техноложис Компанийн Аналитик Лабораторийн Технологийн Дэвшил 2018” сургалт Зөвлөгөөн 2018 оны 6 сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Сургалт зөвлөгөөний эхний бүтэн өдрийн арга хэмжээг Туушин зочид буудалд аналитик шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, хүнс, байгаль орчин, эрдэм шинжилгээ, хяналтын гэх мэт олон салбарт ажиллаж буй 50 гаруй лабораторийн 100 орчим төлөөлөгч оролцсон тоног төхөөрөмжийг танилцуулах сургалтыг Ажилент компанийн бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтнүүд явуулсан байна.

 rsz_20180612_105247

Сургалтын хоёр дахь өдөр ШУТИС-ийн Хүнс, судлалын эрдэм шинжилгээний төвийн лабораторитой хамтран HPLC 1260 Өндөр даралтат шингэний хроматографийн багажийн ашиглалтын талаарх дадлага сургалтыг Ажилент компанийн бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн ноён Xavier Maes удирдаж явуулсан бөгөөд энэхүү сургалтад аналитик шинжилгээний лабораторийн мэргэжилтнүүд оролцжээ.

Медимпекс компанийн зүгээс сүүлийн хэдэн жил өндөр технологид суурилсан лабораторийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн хэрэглээг Монгол улсад нэмэгдүүлэх, тогтворжуулах, шаардлагатай засвар үйлчилгээг хийдэг мэргэшсэн Монгол инженерүүдийг бэлтгэх чиглэлээр ажлуудыг санаачлан хийсээр ирсэн бөгөөд ялангуяа хэрэглэгчдийн мэдлэг чадавхыг нэмэгдүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал байсаар байгаа учраас хэрэглэгч нарт чиглэсэн сургалтуудад онцгой анхаарал тавьдаг байна.  Учир нь эдгээр багаж тоног төхөөрөмжүүд нь зүгээр ч нэг товч дараад ажиллаад байдаг бус, молекул, атомын төвшинд нь тухайн дээжид агуулагдаж буй химийн бодисыг тодорхойлж, хэмжээ тунг нь гаргаж ирэх учраас дээжийг зөв бэлтгэхээс эхлээд хэрэглэгчдийн зүгээс онолын болон дадлага ажлын туршлага, ур чадвар их шаарддаг. Гэтэл манай орны мэргэжилтнүүд бэлтгэж буй их дээд сургуулиудад энэ төрлийн багажуудыг ашиглаж явуулах дадлага сургалт хязгаарлагдмал, зөвхөн онол төдий үздэг нь эргээд ажил дээр гарсан мэргэжилтнүүд өндөр үнэтэй тоног төхөөрөмж ашиглах, хийсэн шинжилгээний үр дүн баталгаатай байх, ер нь урт хугацаанд тогтвортой ажиллуулахад ч шууд нөлөөлдөг байна.

rsz_20180613_093935

Цаашид Медимпекс компанийн зүгээс сургалтын төвшинг нэг шатаар ахиулж салбар салбар тус бүрээр шингэний болон хийн хроматограф, атомын болон молекулын спектроскоп зэрэг өндөр хүчин чадалтай багаж тоног төхөөрөмжид суурилсан дадлага сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд энэ оны 10 дугаар сард Ажилент компанитай хамтран уул уурхайн лабораторийн мэргэжилтнүүдэд зориулан элементийн, хүнд металлын анализын шинжилгээнд ашигладаг атомын шингээлтийн спектроскоп (AAS), индукцийн холбоост плазмын спектроскоп (ICP-OES) –ийн сургалтыг зохион байгуулах юм байна. Ирэх жилүүдэд хүнсний, чанар аюулгүй байдлын шинжилгээний лаборатори, байгаль орчны шинжилгээний чиглэлээр гэх мэтээр сургалтуудын төлөвлөгөөндөө тусгажээ.

rsz_20180613_101214

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан сургалтуудын ач холбогдол юунд оршиж байгааг сургалтад оролцогчдын зүгээс дараах байдлаар дүгнэсэн байна. 

Тэсо корпарацийн Лабораторийн ахлах химич Э.Бат-Эрдэнэ : Энэхүү сургалтаар орчин цагийн лабораторид байж болох багаж төхөөрөмжийн талаар өргөн мэдлэгтэй боллоо. Үүнээс жишээ дурдвал Ажилент Техноложис компаний  Өндөр бүтээмжит шингэний хроматограф, Хийн хроматограф – Масс спектрометр, зэрэг багажнууд нь одоо цагт нэн шаардлагатай багажны тоонд орох бөгөөд өмнө нь үзэх боломжгүй байсан холимгийн найрлага тосны хүчлийн бүрдэлийг тодорхойлох зэрэг шинжилгээг хийх боломж бүрэн

нээгдэж байна. Өндөр бүтээмжит шингэний хроматограф багажны дадлагын сургалтаар багаж ажиллуулах аргачлал нь маш хялбар санагдсан бөгөөд бүрэн автоматчилагдсан байдал нь химич бид нарын цаг хугацааг хэмнэн бүтээмжийг ихэсгэх боломжийг бүрдүүлж байна. Мөн химийн лабораториос гадна эрүүл мэнд байгаль орчинд чиглэсэн шинэ технологийн багаж тоног төхөөрөмжтэй танилцлаа.

Ийм үр дүнтэй сургалт явуулсан Медимпекс Компаний хамт олондоо гүнээ талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.

Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институт Эрдэм шинжилгээний ажилтан-шинжээч Д.Нарантуяа :Сургалтаар аналитик лабораторийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг дэлгэрүүлэн танилцуулж, дэвшилтэт тоног төхөөрөмж дээр практик дадлага хийж, багаж, тоног төхөөрөмж нэвтрүүлэхтэй холбогдсон зарим асуудлаар санал, зөвлөмж өгч ойлгуулж байгаа нь залуу судлаач бидний хувьд үр өгөөжтэй сургалт болсон сургалт зөвлөгөөн зохион байгуулж салбарын хөгжил дэвшил хувь нэмэр оруулж байдаг талархал илэрхийлье.Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье. 

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар Химич Б. Борчулуун :

Дэвшилтэт технолгийн тоног төхөөрөмжийг ажиллуулахад лаборторийн мэргэжилтнүүд бидний хувьд программ хангамжтай ажиллаж үр дүнг зөв боловсруулах нь маш бэрхшээлтэй асуудлуудын нэг байдаг. Энэхүү сургалтаар бид мэргэжлийн инженерээр нь багажинд дээж уншуулахаас эхлэн эцсийн үр дүнг гаргах хүртэлх бүрэн автомат үйл ажиллагааг заалгасан нь маш бодит үр дүн өгсөн өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө. Сургалт зохион байгуулсан танай хамт олонд баярлалаа, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.