ХЭРЭГЛЭГЧИД, ХАРИЛЦАГЧИДДАА ИРЖ БУЙ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

Хүндэт Харилцагч танаа,

Мед Импекс Интернэшнл ХХК нь 2003 онд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга импортлох чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эрүүл мэнд, лаборатори, боловсролын салбарын шинэчлэлт өөрчлөлт хийхэд идэвхтэй оролцон, орчин үеийн шинэ техник технологи бүхий цогц шийдэл боловсруулах, түүнийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа туршлагатай компани болж чадсанаа та бүгдэд бахархалтайгаар мэдэгдэж байна.

 Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин, итгэл хүлээлгэн хамтран ажиллаж ирсэн эрхэм хүндэт харилцагч та бүгдэд талархаж байгаагаа ирж буй шинэ оны босгон дээр дахин илэрхийлье.

 

 

Манай компани Монгол улсын шилдэг татвар төлөгч, бизнесийн ТОП 150 байгууллагын тоонд удаа дараа багтаж улс орны төсөв бүрдүүлэлт, хөгжил цэцэглэлтэнд өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй.

2016 онд бид та бүгдэд өдөр тутам үзүүлдэг эрүүл мэнд, лаборатори, боловсролын тоног төхөөрөмжийн  нийлүүлэлт, худалдаа, суурилуулалт, засвар үйлчилгээ гэсэн үндсэн үйл ажиллагаандаа “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2015 стандартын итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авсан амжилттайгаар шинэ оноо угтаж байгаагаа хамтран ажилладаг хэрэглэгч, харилцагч та бүхэнтэй хуваалцаж байна.

МАНАЙ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ НИЙТ ХЭРЭГЛЭГЧИД, ХАРИЛЦАГЧИДДАА ИРЖ БУЙ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ.