"SAMSUNG FORUM -2019" МОНГОЛЫН ХЭТ АВИАН ОНОШИЛГООНЫ НИЙГЭМЛЭГ- тэй хамтарсан сургалтын бүртгэл эхэллээ

 

Медимпекс Интернэшнл ХХК компани  нь “Samsung Symposium - 2019” нарийн мэргэжлийн кредиттэй сургалтыг МОНГОЛЫН ХЭТ АВИАН ОНОШИЛГООНЫ НИЙГЭМЛЭГ- тэй хамтран ДЭЛХИЙН ХЭТ АВИАН ОНОШИЛГООНЫ НИЙГЭМЛЭГҮҮДИЙН ХОЛБООНЫ МОНГОЛ ДАХЬ СУРГАЛТЫН ТӨВ-н 7 дахь  удаагийн сургалтын  эхний хэсэг болгон 7-р сарын 25 ны өдөр Улаанбаатар хотын Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдахаар боллоо.

Уг сургалтыг  МУ-ын Хүний гавьяат эмч, АШУ-ны Доктор, Профессор Т.Эрхэмбаатар, АШУ-ны Доктор, Дэд Профессор Ц.Эрдэмбилэг, АШУ-ны Доктор Д.Цогт-Очир, АУ-ны Доктор Б.Эрдэнэбулган, Клиникийн Профессор П.Төгсжаргал болон Самсунг Медисон компанийн клиник менежер Seonyoung Park нар  Эх барих, эмэгтэйчүүд судлалын хэт авиан оношилгоо,Урагийн гаж хөгжлийн пренаталь хэт авиан оношилгоо, Хөхний эмгэгийн хэт авиан оношилгоо, Бөөр, шээс дамжуулах замын эмгэгүүдийн хэт авиан оношилгоо, Бамбай булчирхайн эмгэгийн хэт авиан оношилгоо, Цуллаг эрхтнүүдийн хэт авиан хяналтан доорх хатгалт зэрэг сэдвүүдээр лекцийн болон дадлага байдлаар үзүүлэх,  гардан хийх ур чадвар олгох сургалтууд гэсэн хөтөлбөрийн дагуу удирдана явуулах гэж байна.

Уг сургалт нь нарийн мэргэжлийн эмч нарт хэт авиан оношлогооны практикт нэвтэрч буй зарчим, шинэ технологиуд, аргачлал зэрэг мэдээлэл, онолын мэдлэгийг гардан үйлдлийн ур чадвартай хамтран олгох ахисан төвшний сургалт тул та бүхэн эмч мэргэжилтнүүд та бүхнийг идэвхитэй хамрагдахыг урьж байна.

 

Сургалтын бүртгэл :

Цахим бүртгэл дууссан байна.  

Жич: Сургалтанд оролцогчдын тоо хязгаартай, зөвхөн онлайн бүртгэлд кредиттэй ба 2019 оны 07 сарын 23-нийг хүртэл үргэлжлэх тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Бүртгэлтэй холбоотой асуудлаар холбоо барих утас: 88066950, 7711-1155 Mаркетинг, борлуулалтын газар