Эмийн химийн анхдугаар олимпиадыг ивээн тэтгэн ажиллаж байна.

Манай хамт олон АШУҮИС-ийн Эмзүйн сургуультай хамтран Эмийн химийн анхдугаар олимпиадыг 2019.03.28,29-нд зохион байгуулж байна.

Энэ удаагийн Эмийн химийн анхдугаар олимпиадын зорилго нь Эмийн химийн орчин үеийн аргуудыг судлах, түүнчлэн шинээр нэвтэрч буй багаж тоног төхөөрөмжийг эзэмшиж цаашдын хэрэглээг хөгжүүлэх, сургалт болон судалгаа шинжилгээнд ашиглах боломжийг нээн илрүүлэх, оюутнуудыг эмийн химийн шинжлэх ухаанд дур сонирхолтой болгоход оршиж байна.

 

Өчигдөр буюу 2019.03.28-нд нээлтээ хийсэн Эмийн химийн анхдугаар олимпиад 2 өдөр үргэлжлэх юм.  Анхдугаар олимпиадад 26 баг оролцож байгаа бөгөөд, багууд нэгдүгээр шатанд онолын мэдлэгээ шалгуулах ба хоёрдугаар үед гардан үйлдэл хийх, тохиолдол дээр ажиллах юм. Нээлтийн үеэр:

АШУҮИС-ийн Эмзүйн сургуулийн Эмийн хими, ургамал судлалын тэнхимийн эрхлэгч Эм зүйн ухааны доктор (Ph.D), профессор Д. Энхжаргал:

,... Дэлхийн нийтэд ажиллаж байгаа 2 сая шахам эмзүйчид байгаа. Тэдгээрээс 25%-30% нь эмийн химээр мэргэшсэн байдаг. Эмийн химийн мэргэжилтнүүд эм шинжээч нар, ихэвчлэн чанарын хяналтын тогтолцоонд ажиллахаас гадна, эмийн үйлдвэрүүдэд ажилладаг. Бидний мэргэжил анагаахын эмнэлзүйн мэдлэг ойлголтыг химийн мэдлэгтэй хамтад нь ашигладгаараа маш давуу талтай, онцлогтой Дэлхийн нийтэд маш нэр хүндтэй, ДЭМБ – ын зүгээс топ мэргэжилтэнд онцлон цохож нэрлэдэг. Та бүхэн бол энэ салбарын цаашдын хөгжлийг тодорхойлох мэргэжилтнүүд болох болно гэж итгэж байна. Энэ 2 өдөр бие биенээсээ суралцсан, хөгжсөн, мэдлэгээ хуваалцсан арга хэмжээ болох байхаа. Олимпиадад оролцогчиддоо амжилт хүсье! Маш олон жил бид эмийн химийн олимпиадтай болохыг мөрөөдөж ирсэн. Энэ боломжийг олгосон Медимпекс компаний хамт олондоо баярлалаа...,

Манай компаний хувьд эрүүл мэнд, аналитик химийн салбарт ажиллаад 16 дахь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд салбарынхаа мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэднийг сургаж хөгжүүлэх нь бидний үүрэг гэж ойлгон салбарыг дэмжих онолын болон дадлага сургалтуудыг санаачлан, дэмжин, тогтмолжуулан зохион байгуулан ажиллаж ирсэн билээ.

Бидний хойч ирээдүй болсон эрдэм мэдлэгт суралцаж буй оюутнуудыг ч мөн энэ үйл ажиллагаанаас хэзээ ч хоцроод орхиж байсангүй. Тухайлбал:

  • 2013-2016 онуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер оюутнуудын дунд “INNOMED”,
  • 2015-2018 онуудад аналитик химийн чиглэлд сурч буй оюутан, магиструудын дунд –“Лабораторийн тоног төхөөрөмжийн орчин үеийн чиг хандлага” зэрэг эрдэм шинжилгээний хурал, уралдаануудыг зохион байгуулж тэднийг идэвхижүүлж, урамшуулж, бие биетэй нь танилцуулж, нэгтгэж байсан билээ.

Холбоотой мэдээг та энд дарж унших боломжтой. 

ТАБЛЕТКАН МУЛТИВИТАМИНЫ ШОШГОНД ТЭМДЭГЛЭСЭН УСАНД УУСДАГ ВИТАМИНУУДЫН НАЙРЛАГЫН ШИНЖИЛГЭЭ

ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХАСАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ ? ДАРХЛААНЫ ТОГТОЛЦОО Л БУРУУТАЙ БОЛЖ ТААРЛАА....