Санамж бичигт гарын үсэг зурлаа

Өчигдөр “Медимпекс Интернэйшнл” ХХК-ийн дэд захирал Н. Оюундэлгэр болон “Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүнс Судлалын Төв” – ийн захирал Г. Төрмөнх нар “Ажилентийн тоног төхөөрөмжийн сургалтын төв” байгуулах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.   Тус санамж бичигт дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмж хэрэглэгчдийн ур чадвар, онолын болон дадлагын мэдлэгийг сайжруулах замаар лабораторийн тоног төхөөрөмжийн хэрэглээг тогтворжуулах, багажит тоног төхөөрөмжүүдийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд өнөөгийн нөхцөлд орхигдоод байгаа дадлага эзэмшүүлэх сургалтын орчинг бий болгох зэрэг олон шинэ боломж бий болох юм.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд “Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Д. Үүрцайх болон химийн салбарын оюутнууд болон магистрантуудын дунд зохион байгуулагдаж буй “Лабораторийн шинжилгээний орчин үеийн багажууд ба түүний хэрэглээ” эрдэм шинжилгээний хуралд оролцогчид хүрэлцэн ирж “Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүнс Судлалын Төв” – тэй танилцлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр