“Лабораторийн шинжилгээний орчин үеийн багажууд ба түүний хэрэглээ” - Оролцогчдын анхааралд!

"Медимпекс Интернэйшнл" ХХК болон "ШУТИС - ийн Хүнсний судалгааны төв" хамтран өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмж хэрэглэгчдийн ур чадвар, онолын болон дадлагын мэдлэгийг сайжруулах замаар лабораторийн тоног төхөөрөмжийн хэрэглээг тогтворжуулах, багажит тоног төхөөрөмжүүдийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд өнөөгийн нөхцөлд орхигдоод байгаа дадлага эзэмшүүлэх сургалтын орчинг бий болгох зорилгоор "Ажилентийн тоног төхөөрөмжийн сургалтын төв" байгуулах "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурах үйл
ажиллагаа 2016 оны 03 сарын 16-ны 14:00 цагт болох гэж байна.

“Лабораторийн шинжилгээний орчин үеийн багажууд ба түүний хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал болон уралдаан зохион байгуулагчдын зүгээс та бүхэнд "ШУТИС - ийн Хүнсний судалгааны төв"тэй танилцах боломжийг энэ арга хэмжээний үеэр олгож байна.




Судалгааны төвийн байрны газрын зургийг доорх линкээр орж харах боломжтой.

ШУТИС Хүнсний судалгааны төвийн байршил