Химийн салбарын уралдааны бүртгэл дууслаа.

 “Лабораторийн шинжилгээний орчин үеийн багажууд ба түүний хэрэглээ-2016” магистрантуудын эрдэм шинжилгээний хурал болон оюутнуудын уралдааны бүртгэл 2016 оны 1 сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдаж дууслаа. Уралдаан оюутнуудын болон магистрантуудын гэсэн 2 ангиллаар 2016 оны 5 сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд, химийн мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудаас  71 оролцогчид бүртгүүллээ.

АНУ – ын Agilent Technologies., Inc брэндийн албан ёсны дистрибьютер Медимпекс Интернэйшнл ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн 2015 онд оюутнуудын дунд анх зохион байгуулсан уралдаанаа өргөжүүлэн 2016 оноос 2 ангиллаар зохион байгуулж эхэлсэн ба үйл ажиллагааны зорилго нь “Лабораторийн салбарын хэрэглээнд ашиглагдаж байгаа өндөр үзүүлэлттэй, лабораторийн тоног төхөөрөмжийн ашиглалт, тэдгээрийн хэрэглээ, мөн тэдгээрийг ашиглан явуулсан судалгааны бүтээлүүдийн талаар харилцан туршлага солилцох зэрэгт хурлын зорилго оршино.

Бүртгэлийн дэлгэрэнгүй статистик:

Магистрантын эрдэм шинжилгээний бүтээлүүдийн сэдвүүдийг доорх линкийг дарж харах боломжтой

/uploads/medee/Master_oroltsogchid.pdf

Оюутны уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн сэдвүүдийг доорх линкийг дарж харах боломжтой

/uploads/medee/Student_oroltsogchid.pdf

 

Нийт оролцогчиддоо амжилт хүсье!