Өвчтөний мониторын Dräger Pick and Go® технологи

INFINITY® M540 ЗАГВАРЫН ЗӨӨВРИЙН МОНИТОР

Сайжирсан Infinity M540 загварын монитор нь бусад төрлийн монитороос* онцгой ялгаатай бөгөөд энэ нь өвчтөний орны хажууд мөн хагалгаа, шинжилгээний тасгуудад** хамт байрлах боломжтой юм. Уг ганц мониторын тусламжтай өвчтөний бүх үйл явцыг хянах, аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад бэрхшээлгүй болсон гэж үзэж байна. 

 

ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

– Түргэн тусламжийн үед, хагалгаа, шинжилгээний тасгуудад төдийгүй өвчтөний орны хажууд байрлан ажиллах боломжтой.

– Өвчтөний амин чухал үзүүлэлтүүдийг утасны холбоогоор (төхөөрөмжийг холбосон тохиолдолд) болон утасгүй сүлжээгээр Wi-Fi (зөөврийн байдлаар ашиглах үед, жишээ нь түргэн тусламжийн үед) дамжуулдаг.

– Dräger Medical Cockpit® сүлжээнд бүрэн нэвтэрч өвчтөний амин чухал үзүүлэлтүүдийг хянадаг онцлогтой.

– Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, цогц үзүүлэлтүүдийг агуулсан.

– Хэрэглэгчид зориулан өөрийн хэрэгцээнд тулгуурлан тохиргоо хийх, нэмэлт функц дохиолол суулгах гэх мэт онцлог давуу талуудтай.

INFINITY M540 PATIENT MONITOR

Өндөр мэдрэмжтэй touch дэлгэцтэй M540 загварын монитор нь real-time мэдээлэл дамжуулдаг тул хаа ч ашиглах боломжтой. Зөөврийн үед өвчтөний мэдээллийг Dräger Medical Cockpit (IACS сүлжээнд бүртгэлтэй тохиолдолд) сүлжээнд цаг алдалгүй дамжуулах, тухайн эмнэлгийн Infinity Central Station системд нэвтэрч мэдээлэл дамжуулах бүрэн боломжтой. Уг мониторт нэмэлт төхөөрөмж залгах бүхий л тохиргоо хийгдсэн.

 

Мөн сайжирсан M540 загвар нь усны хамгаалалттай, хөнгөн жинтэй, бат бөх зэрэг онцлогтой. Сүлжээнд холболгүй ашиглах бүрэн бололцоотой төдийгүй өвчтөний үзүүлэлтүүдийг хадгалахад асуудалгүй.

 

INFINITY M500 ЗАЛГАХ СТАНЦ

Infinity M500 залгах станц нь M540 мониторыг тэжээлээр хангаж, Medical Cockpit сүлжээнд нэврэх боломжийг өгдөг. Дангаараа ажиллах үедээ M500 нь M540 мониторыг цэнэглэж, Infinity сүлжээнд нэвтэрч мэдээлэл солилцох, өгөгдөл дамжуулах үүрэг гүйцэтгэнэ. Мөн бусад тохиргоог хийх боломжтой.

 

 * M540 болон түүнээс дээшхи загваруудад VG2.1 програм хангамж эсвэл firmware version 4.0 програм хангамжууд шаарддаг.

** M540 загварын монитор нь аль ч эмнэлэгт ашиглах боломжтой бөгөөд гагцхүү өндөр даралттай юмуу онцгой нөхцөл шаардсан тасагт (MRI төхөөрөмжтэй тасгууд) хэрэглэх боломжгүй байсан.