Химийн шинжилгээний тоног төхөөрөмжийн сургалт

Ажилэнт компаний боловсролд зориулж буй хөтөлбөрийн гол зорилго нь лабораторуудын чадавхи, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, улмаар лабораторын үр ашгийг нэмэгдүүлэх явдал юм. Иймээс танай ашиглаж буй болон ирээдүйд ашиглах лабораторын тоног төхөөрөмжийн бүтээмжийг нэмэгдүүлэх олон төрлийн сургалтуудыг санал болгож байна. Үүнд:

  • Classroom Training буюу бүх түвшинд хамаарах онолын, практикийн, лекц семинар хосолсон зэрэг хичээлүүд багтсан

Хэрэглэгч өөрийн хүссэн салбарын хүрээнд сэдвээ сонгох эрхтэй бөгөөд сонгосон багажин дээр хэрхэн ажиллах, арга аргачлалуудыг боловсруулах, өгөгдлүүдийг анализ хийх, дүн шинжилгээ хийх, програм хангамж, техник хангамжийн тохиргоо хийх, алдааг оношлох зэрэг өргөн цар хүрээг хамарсан сургалтыг авах боломжтой.

  • Customized On-Site Training буюу ажлын байран дээр олгох мэргэшүүлэх сургалт

Уг сургалтаар Ажилэнт компаниас эрхлэн гаргадаг жишиг сургалтын гарын авлагуудаас гадна зөвхөн танай лабораторит ашиглах боломжтой мэдээллийн санг нэгтгэж танд хүргэх төдийгүй сургалтын зорилго, үр дүнг өндөр бүтээмжтэй байхыг амлаж чадна.

  • On-Site Consulting буюу ажлын байран дээр олгох зөвлөх сургалт

Зөвлөх сургалт гэдэг нь тухайн лабораторит хэрэглэгдэх аргачлалыг заах, хөгжүүлэх арга замаар шинжилгээ, судалгааны үр дүнг баталгаажуулах, лабораторийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой сургалт юм.

Бүх сургалтууд сертификат олгоно. Доорх ногоон өнгийн холбоост дарж сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Agilent_Education_IDO_2016

Сургалтын ач холбогдол, үр ашиг

Ажилэнт компаний зүгээс хэрэглэгчийн онцлог, боломжид тулгуурлан олон төрлийн сургалтыг санал болгодог бөгөөд энгийн түвшнээс эхлээд тухайн лабораторийн хэрэгцээнд тохирсон мэдлэг мэдээлэл олгох сургалтуудыг явуулдаг онцлогтой. Судалгаагаар сургалтанд оруулсан хөрөнгө оруулалт нь лабораторийн үйл ажиллагаа, үр ашигт хэрхэн нөлөөлж байгааг дараах график зургаар дүрслэн харууллаа. (Зураг 1).

 

Таны хөрөнгө оруулалт богино хугацаанд бодит үр ашгийг зайлшгүй авчирна гэдэгт итгэлтэй байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.

 

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Online буюу интернэтээр бүртгүүлэх боломжтой.

Эсвэл дистрибьютер компаниар дамжуулан бүртгүүлэх боломжтой.

Сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг дараах хаягуудаар лавлаж асуугаарай.

 

oyundelger.n@medimpex.mn, tselmeg.s@medimpex.mn, solongo.kh@medimpex.mn