Германы Waldbronn хотноо байрлах Ажилентийн Их сургуулийн төвд 2019 оны сүүлийн хагас жилд зохион байгуулагдах төлөвлөгөөт сургалтын мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Германы Waldbronn хотноо байрлах Ажилентийн Их сургуулийн  төвд 2019 оны сүүлийн хагас жилд зохион байгуулагдах төлөвлөгөөт сургалтын мэдээллийг  та бүхэнд хүргэж байна.

Хөтөлбөрт бичигдсэнээр сургалтууд Англи хэл дээр явагдах бөгөөд Хийн хроматограф, Шингэний хроматограф, Масс Спектрометр, Индукцийн холбоост Спектрометр зэрэг багажууд дээр онолын болон дадлагын  3-4 өдрийн хугацаатай сургалтууд байх болно.

Онолын болон дадлагын сургалтыг Ажилент компанийн үйлдвэрлэсэн багажууд  дээр Ажилент компанийн туршлагатай мэргэжилтэнүүд заана. Эдгээр хичээлүүдийн агуулга анхан шатнаас гүнзгийрсэн түвшин хүртэл, багажийг ажиллуулахаас эхлээд программ дээр ажиллах гэх мэт тухайн сэдвээсээ хамаарна.

 

Хэрвээ та бүхэнд сургалтад оролцохтой холбоотой асуулт байвал бид нарт хандах эсвэл шууд календарьд бичигдсэн хаяг руу хандаж хүсэлтээ явуулж болно.

Эдгээр сургалтуудын зардлуудыг сургалтад оролцогчид өөрсдөө хариуцдаг  болохыг анхаарна уу.