Бүдүүн гэдэс цэвэрлэх эмийг худалдаанд гаргалаа.

Манай компани 2018 оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсын Pharmbio Korea, Inc компанийн колоноскопийн болон рентген шинжилгээний өмнө бүдүүн шулуун гэдэс цэвэрлэх  “Picolight” нунтаг эмийг Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлэн, хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж эхэллээ. 

Энэ төрлийн бүтээгдэхүүн нь зах зээлд 22000 – 30000 төгрөгөөр худалдаалагддаг бөгөөд бид бөөний үнээр хамтран ажиллах хэрэглэгчиддээ 19250 төгрөг гэсэн хамгийн доод үнийн санал болгон ажиллаж байна.