“Ажилент Техноложиc компанийн Аналитик лабораторийн технологийн дэвшил” сургалтын бүртгэл эхэллээ.

Медимпекс Интернэшнл компани 2010 оноос АНУ-ын аналитик химийн шинжилгээний багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Ажилент Техноложис компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Ажилент Техноложис компани болон Медимпекс Интернэшнл ХХК хамтран 2018 оны 06 сарын 12-ны өдөр нийт харилцагч байгууллагуудын лабораторийн мэргэжилтнүүдэд зориулсан “Ажилент Техноложис компанийн Аналитик лабораторийн технологийн дэвшил” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Тус сургалтаар шингэн болон хийн хроматограф, молекул болон атомын спектроскопийн багажуудын танилцуулга мөн аналитик химийн шинжилгээний салбар дахь эдгээр багажуудын ашиглалт, сүүлийн үед гарч буй технологийн дэвшлийг танилцуулах юм.

 Иймд та бүхнийг сургалтанд идэвхитэй оролцож орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжийн хөгжил дэвшилтэй танилцан мэдлэг мэдээлэл авахыг урьж байна.

Сургалтын бүртгэлийн хугацаа дууссан байна.