epoc® өвчтөний дэргэд хийх цусны шинжилгээг нэвтрүүлсэн Pinnacle Health эмнэлгийн туршлагаас

 

 

 

 

epoc® өвчтөний дэргэд хийх цусны шинжилгээг нэвтрүүлсэн Pinnacle Health эмнэлгийн туршлагаас

  • Эмчилгээний зардал буурч,
  • Ажлын бүтээмжийг нэмэгдэн,
  • Эмчилгээний чанар сайжирсан тухай.

 

 

 

 

 

 

 

Clarke Woods, BS, RRT, FABC, Pinnacle Health System-н Зүрх-уушигны тасгийн дарга

 
Dave Culton, BA, RRT, Pinnacle Health System-н Уушигны эмгэг судлалын тасгийн эрхлэгч


 

Эмнэлэгт тулгардаг саад бэрхшээлүүд


Эмнэлэгийн мэргэжилтнүүд лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн өвчтөнийг оношлож, өвчнийг эмчилж, эмчилгээний үр дүнг хянадаг. Гэтэл лабораторийн үйл ажиллагааны стандарт, дүрмийг дагаж мөрдөн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах, үйлчилгээ үзүүлж буй тасагт шинжилгээний хариуг хүргэх асуудал хүндрэлтэй асуудал байсаар ирсэн.  

Анагаах ухааны институтаас гаргасан судалгаагаар АНУ-д жил бүр 1 саяас илүү тооны хүн бэртэж, 98 мянган хүн буруу эмчилгээнээс болж нас барж байна. Энэ тоо баримтанд оношлогоо хэт удах, эсвэл алдаатай байх, эмнэлгийн ажилтны буруутай үйлдэл, хуучирсан тест, тестийн үр дүнг буруу унших зэрэг оношлогоотой холбоотой алдаа багтаж байгаа юм.1

Тоног төхөөрөмжийн асуудал эсвэл хүний үйл ажиллагааны алдаа зэргээс шалтгаалан лабораторийн тест хийхээс өмнө, хийх үед эсвэл тестийн дараа аль ч үед алдаа гарах боломжтой байдаг.2 Дээрх алдаануудаас зайлсхийснээр өвчтөнийг зөв оношлох, эмчлэх, эмчилгээний үр дүн сайжруулах болон дахин оношлогоо хийх зэрэг нэмэлт зардлыг бууруулах болно.

Өвчтөний дэргэд хийх оношлогооны арга

Өвчтөний дэргэд хийх оношлогооны (ӨДХО) арга нь анх өвчтөнөөс авсан дээжээ хамгийн ойр шинжилгээний төвд аваачих, энэ үед өвчтөнд үзүүлэх эмчилгээ нь урт хугацаагаар хүлээгдэж байдаг учир үүнийг халах зорилгоор 1990-ээд оноос анх хийгдэж эхэлсэн. Харин ӨДХО нь өвчтөнөөс шууд дээж авч дэргэд нь, мэс заслын үеэр, эмчийн өрөөнд, эсвэл алс зайдуу жижиг лабораторид хийгдэж үр дүнг нэн даруй гаргадаг давуу талтай юм.

ӨДХО-ны зорилго нь шинжилгээний хариуг түргэн гаргаж өвчтөнд шаардлагатай эмчилгээг нэн даруй эхлүүлэхэд оршдог.

ӨДХО нь оношлогоо, эмчилгээний үр дүн, зарцуулах хугацааг багасгаж эмнэлэгийн ажилчдын өвчтөнд зарцуулах цаг хугацааг нэмэгдүүлж өвчтөн, эмнэлэг, эмнэлэгийн ажилчид бүгдэд нь ашиг тусаа өгч байна.

ӨДХО-ны зорилго

ӨДХО-ны зорилго нь шинжилгээний хариуг түргэн гаргаж өвчтөнд шаардлагатай эмчилгээг нэн даруй эхлүүлэх, эмчилгээний үр дүнг сайжруулах болон эдийн засгийн хэмнэлт гаргахад байдаг.

Өөрөөр хэлбэл өвчтөний дэргэд хийх оношлогооны аргуудыг ашиглан шинжилгээг хийснээр тухайн шинжилгээний үр дүнг ашиглан үйлчлүүлэгчид эмчилгээ, үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд ач холбогдолтой. Үүний үр дүнд эмчилгээний чанар сайжирч, өвчтөний эмнэлэгт хэвтэх ор хоног бууран эдийн засгийн үр ашиг нь ирдэг байна.

PINNACLE Health System эмнэлэгийн өвчтөний дэргэд хийх цусны хийн шинжилгээний туршлага

1997 онд Polyclinic Medical Center and Capital Health System болон жилийн дараа Community General Osteopathic Hospital эмнэлэгтэй нэгдсэнээр Pinnacle Health нь Төв Пенсилвань дахь хамгийн том эмнэлэг болсон юм. Төв Пенсилванийн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг 130 гаруй жилийн түүхтэй ашгийн бус байгууллага юм. Pinnacle Health System нь нийт 590 ортой, 41 яаралтай тусламж, 32 гуравдугаар түвшний нярайн яаралтай тусламжийн ортой 2 яаралтай тусалжмийн эмнэлэгийг өөртөө багтаадаг.

Уушигны эмгэг судлалын тасаг нь 53 ажилтантай, нярайгаас өндөр настан хүртэл бүх хүнд үйлчилдэг. Уг тасаг нь 24 цагаар эмнэлэгийн, мэс заслын эрчимт эмчилгээ, уушиг, зүрхний эрчимт эмчилгээ болон нярайн эрчимт эмчилгээний болон гуурсан хоолойн архаг бөглөрөлтөт өвчинтэй өвчтнүүдэд удаан хугацаагаар амьсгалын аппаратаар үйлчлэх 10 ортойгоор үйлчилдэг. Мөн тасгийн эмч, ажилчид яаралтай тусламжийн үйлчилгээг шаардлагатай үед үзүүлж байна.

Бусад уушигны эмгэг судлалын тасгаас ялгаатай нь бид эмнэлэгийн үйлчилгээтэй холбоотой зардлаа бууруулж өвчтөнд үзүүлэх халамж, үйлчилгээг өндөр чанартай үзүүлж чадаж байгаа юм. Өнгөрсөн 10 жил манай ажилчдын тоог бууруулах болон ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлага өсөн нэмэгдсээр байсан. 2007 оны намар Уушигны эмгэг судлалын тасаг ӨДХО-ны аргыг нэвтрүүлэх боломжийг судлан өвчтөнд үзүүлэх үйлчилгээ, цусны шинжилгээг сайжруулах зорилго тавьсан.

Бидний судалгаагаар epoc® Цусны шинжилгээний систем нь ӨДХО-ны хамгийн сайн систем гэж сонгогдсон ба үүний дараа бид 2009 оны 10-р сард бид epoc® тоног төхөөрөмжийг бүрэн нэвтрүүлсэн юм.

epoc® Өвчтөний дэргэд хийх цусны шинжилгээний систем

epoc® Өвчтөний дэргэд хийх оношлогооны систем нь цорын ганц өвчтөний дэргэд оношлодог “ухаалаг карт” технологи юм. Энэ шинэ технологи нь өвчтөний дэргэд гар утас шиг жижиг компьютер дээр шинжилгээний хариуг гаргадаг. Өвчтөнөөс авсан цусаа epoc® test card -нд хийж уншуулснаар тестийн хариуг 30 секундын дараа жижиг компьютерт илгээдэг. Үүний бусад ижил төрлийн ӨДХО-ны системээс ялгарах онцлог нь цусны дээжийг аваад шууд тест хийдэг, үр дүнг даруй гаргадаг учир дээж авах, дээжээ хадгалах, буюу шинжлэхэд гардаг зарим алдааг байхгүй болгосноороо давуу талтай.

epoc® Өвчтөний дэргэд хийх оношлогооны систем нь ашиглахад хялбар, хөргөгч шаардлагагүй, утасгүй холбоосоор холбогддог.

epoc® host нэмэлт систем нь лабораторийн шинэ компьютер авах, шинэчлэх шаардлагагүй өвчтөний дэргэд өвчтөний мэдээллийг оруулах боломжийг олгодог систем юм. epoc® host нь ашиглахад хялбар, мэдээлэл оруулахадаа ямар нэгэн код ашигладаггүй, ажиллах цаг хугацааг хэмнэж, мэдээлэл оруулахад гарах алдааг багасгасан хялбаршуулсан энгийн ажиллагаатай.

Энэ системийг ашигласнаар эмч шинжилгээгээ хийж байх зуураа өвчтөний мэдээллийг өвчтөний дэргэд, утасгүй холбоосоор авах боломжтой. epoc® цусны шинжилгээний систем нь мөн бар код уншдаг учир ашиглаж байгаа хүний цагийг хэмнэх, мэдээлэл оруулахдаа гаргах алдааг багасгаж, өвчтөний аюулгүй байдлыг хангана.

epoc® data manager (EDM) өвчтөний эмчилгээний үр дүн болон ажлын бүтээмжийг хянахад шаардлагатай мэдээллээр хангадаг. Эмч EDM-г зөв мэдээлэл оруулсан эсэхээс хянах, эмнэлэгийн нэгдсэн мэдээллийн санд өвчтөний мэдээллийг оруулах, мөн өвчтөний картанд оруулахад ашигладаг. EDM нь мөн эмчийн системийг ашигласан байдлын статистик үзүүлэлтүүдийг гаргаж эмч нарын ажлын ачаалал, хуваарийг хянах, сайжруулахад ашиглана.

Коррелиацын хамаарал

Бидний 50 орчим дээжийг 2-3 дахин харьцуулж шалгасан epoc® өвчтөний дэргэд хийх цусны шинжилгээний системд хийсэн шалгалтаар энэ төхөөрөмжийн үр дүн, уламжлалт цусны хийн болон химийн шинжилгээний хариутай ижил гарсан.

Гематокрит, натри, калиийн анализийг мөн лабораторийн стандартуудтай харьцуулсан. Харьцуулан шалгах арга, үр дүнгийн анализыг бид Клиник, Лабораторийн Стандартын Институтын зөвлөмжид нийцүүлэн хийсэн. Үүний үр дүнд дээрх харьцуулалт нь 95% итгэлцлийн түвшинтэй, хүчтэй коррелиацын хамааралтай байгааг харуулсан.

Эмчилгээ, оношлогоонд гарсан үр ашиг

Манай Уушигны эмгэг судлалын тасаг epoc® цусны анализатор ашигласны дараах давуу талуудыг ажигласан юм. Үүнд:

  • Цусны шинжилгээ хийхэд шаардлагатай дээжийн хэмжээ 2 cc байснаас 100 µL болж буурсан.
  • Эмч, сувилагч цусны дээжийг шинжилгээнд өгөхийн тулд өвчтөнийг орхиж явах, хариуг хүлээх зэрэгт хугацаа алдахгүй.
  • Шинжилгээний хариу гаргах хугацаа 3 минутаас 30 секунд болж буурсан.
  • Нэн даруй гарах цусны хийн болон электролитийн шинжилгээ нь эмчилгээний үр дүнг сайжруулах боломж олгож байгаа.
  • Өвчтөнөөс цусны дээжийг аваад шууд epoc® test card хийдэг учир шинжилгээ хийхээс өмнөх цусны чанар алдагдал үгүй болсон.
  • epoc® Blood Analysis System ашигласнаар код уншигчийн тусламжтай өвчтөний мэдээлэл оруулах, өөрчлөлт оруулахад гардаг алдааг багасгасан. Мөн энэ систем нь бүх процессийн үе шатуудыг хянаж алдааг багасгаж алдааг илрүүлдэг.

Үйл ажиллагаанд гарсан ашиг тус

epoc® анх 2009 оны 10-р сард epoc® багажийг ашиглаж эхэлснээр бидний 5 жилийн төлөвлөсөн зардал 195,000 ам. доллараар багассан. 2010 оны 6-р сарын сүүлч гэхэд бидний үйл ажиллагааны зардал 2009 онтой харьцуулахад 48% буурсан. Бид 8 сарын дараагаас хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх буюу ашиг олж эхэлсэн.

Нэгдсэн дүгнэлт

Манай Уушигны эмгэг судлалын тасагт epoc® Өвчтөний дэргэд хийх цусны шинжилгээний системийг ашиглан ӨДХО-ны дүнд эмч цусны хийн шинжилгээний үр дүнг нэн даруй авах боломж олгосон. Шинжилгээ хийхээс өмнөх цусны чанар алдагдал үгүй болсон, өвчтөний мэдээлэл оруулах, хуулахад гардаг алдааг багасгасан, мөн үйл ажиллагааны зардлыг бууруулсан.

 

Pinnacle Health System-н амжилтууд:

  • Thomson Reuters 100 Top hospitals: Cardiovascular Benchmarks for Success winner 2008, 2009
    • American Heart Association Get with the Guidelines – Heart Failure Gold Achievement Award 2010, 2011
    • Society of Chest Pain Centers; Accredited Chest Pain Center 2010
    • The Joint Commission, Primary Stroke Center Certification 2010
    • The Joint Commission, Center of Excellence in Diabetes Care, Gold Seal Award
    • Us News and World Report’s 18th Annual America’s Best Hospitals: Neurology and Orthopedics
    • American Nurses Credentialing Center; Magnet recognition, redesignation 2010
    • Center of Excellence, American Society of Bariatric Surgery

Ном зүй
1. Institute of Medicine. To err is human: building a safer health system. Washington, DC:
National Academy Press. November, 1999. Available at:
http://iom.edu/~/media/Files/Report%20Files/1999/To-Err-isHuman/To%20Err%20is%20Human%201999%20%20report%20brief.pdf.
2. Bonini P, Plebani M, Ceriotti F, Rubolli F. Errors in laboratory medicine. Clin Chem.
2002;48:691-698.