Бид “ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГА” – аар шалгарлаа.

Бид “ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГА” – аар шалгарлаа.
🎉🎉🎉
Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухааны ололт, инноваци, дэвшилтэт технологи танилцуулдаг 2022 оны ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ үзэсгэлэнгээс бид энэхүү шагналыг авлаа.
👏👏👏
Бид энэ удаагийн үзэсгэлэнд 2022 оны 6 дугаар сард Монголд нээлтээ хийсэн Олимпус Корпорацийн хамгийн сүүлийн шинэ, дэвшилтэт технологи болох EVIS X1 загварын хоол боловсруулах замын дурангийн иж бүрдлээр оролцлоо. EVIS X1 загвар нь:
– RDI-гүний судсыг тодруулах, цус алдалтын цэгийг олж тогтоох,
– TXI-салстын зураглал, гэрэлтэлт, өнгөний тоныг сайжруулах замаар өөрчлөлтүүдийг эрт үед нь илрүүлэх,
– ENDO-AID-бүдүүн гэдэсний ургацаг гэх зэрэг өөрчлөлтүүдийг автоматаар бүртгэж ногооноор хүрээлж харуулах хиймэл оюун ухаант технологитой зэрэг Монгол Улсад өмнө нь байгаагүй олон шинэ технологийг шингээсэн шилдэг бүтээгдэхүүн юм.