Шинэ мэдээ

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015-ыг амжилттай нэвтрүүллээ.

Медимпекс компанийн хамт олон өөрсдийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа олон улсын түвшинд мөрддөг хэм хэмжээнд хүргэн сайжруулах, ямагт хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн ажиллах үүднээс Олон улсын Чанарын удирдлагын тог

Дэлгэрэнгүй

SAMSUNG HEALTHCARE SYMPOSIUM – 2018 амжилттай болж өнгөрлөө.

Технологийн дэвшлийг Монголд уриатай Медимпекс компаний хамт олон энэ онд 15 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд 2018 онд хэрэглэгчиддээ зориулсан олон арга хэмжээ төлөвлөөд байгаагийн нэг нь эрүүл мэндийн салбарын хэрэгл

Дэлгэрэнгүй

“Ажилент Техноложиc компанийн Аналитик лабораторийн технологийн дэвшил” сургалтын бүртгэл эхэллээ.

Медимпекс Интернэшнл компани 2010 оноос АНУ-ын аналитик химийн шинжилгээний багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Ажилент Техноложис компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Ажилент Техноложис компани болон Медимп

Дэлгэрэнгүй
Монголын Интернэншл Эндоскопийн Нийгэмлэгийн тэргүүн, УБ Сонгдо эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгч

Баттулга

Олимпус брэнд Монгол дахь төлөөлөгчөөрөө Медимпекс компанийг сонгосон нь хамгийн зөв сонголт байсан гэж би боддог. Учир нь хамтран ажилласан 13 жилийн хугацаандаа дурангийн оношлогоо, эмчилгээний орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ганцхан зарах гэхээс илүүгээр эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлага, туршлагаар хангахад хамгийн их хувь нэмэр оруулсан байгууллага бол Медимпекс компанийг гэж хэлнэ. Суурилуулсан дурангийн тоног төхөөрөмжийнхээ өдөр тутмын, сарын, улиралын мониторинг хяналтыг тогтмол сайн хийдэг. УБ хотын хэмжээнд ажиллаж байгаа Олимпус брэндийн дурангуудын ашиглалтыг хэр зөв хийж байна вэ гэдэг мониторингийг Японы мэргэжилтнүүдтэй хамтран хийж дүгнэлт гаргасан маш чухал ажил болсон. Мониторингоос гарсан дүгнэлтийн дагуу сургалтын эмч, сувилагч нарт хийж, гарын авлагаар хангасан нь эмч, мэргэжилтэн бидний хувьд дурангийн төхөөрөмжийн гэмтлийг хэрхэн эрт илрүүлэх үү, элдэв осол гэмтэлгүй зөв ашиглах уу, угаах үйл ажиллагаанд алдаа оноо байна уу гэдэг асуудлыг эцэслэж өгсөн ажил болсон. Дүгнээд хэлбэл Медимпекс компаний хийж байгаа ажлууд өргөн хүрээнд, нийгэмдээ хариуцлагатай байдаг, ганц манай салбарт гэхэд л уян дурангаар хийх оношлогоо, эмчилгээний хөгжилд асар их үнэтэй хувь нэмэр оруулж байна. Медимпекс компанийхаа хамт олон ойн баярын мэнд хүргэе!

Баянгол Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн дурангийн их эмч

Гулинара

Медимпекс интернэшнл ХХК-ийн инженер техникийн хамт олонтой хамтран ажиллахад таатай байдаг бөгөөд ямарваа нэгэн жижиг эвдрэл гэмтлийг цаг тухай бүрд нь засварлаж бид бүхний ажлыг тасалдуулахгүй байдагт талархдагаа илэрхийлье.

AПУ ХК Лабораторийн эрхлэгч

Зулцэцэг

Манай АПУ ХК-ийн лабораторийн үйл ажиллагаанд багажит анализыг ашигласнаар шинжилгээний нарийвчлал өндөр болж эхэлсэн. Ингэснээр дэлхийд тавигдаж буй стандартыг Монгол улсын хэмжээнд хангаж чадаж ажиллаж байна гэсэн үг юм. Энэ нь хэрэглэгчийг найдвартай, баталгаатай бүтээгдэхүүнээр хангаж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгаа болж өгч байгаа. Өөрөөр хэлбэл шинжилгээг маш өндөр нарийвчлалтай хийгдсэнээр бүтээгдэхүүний баталгаа 100 хувь болж өгч байгаа юм.

УСУГ-ын Усны төв лабораторийн лаборант

Бат-Орших

Миний бие VARIAN-ийн ICP OES гэдэг багаж дээр ажилладаг мэргэжилтэн. Энэхүү төхөөрөмжийг 3 жилийн өмнө Медимпекс Интернэшнл ХХК-ийн инженер техникийн хамт олон суурилуулсан бөгөөд цаг тухай бүрт нь үзлэг оношлогоог найдвартай сайн хийж байсны хүчинд одоог хүртэл ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байгаад туйлын их баяртай байдгаа илэрхийлье. Та бүхэндээ цаашдын ажил төрөлд нь амжилт хүсье.

УКТЭ Рентген, MRI техникч тэргүүлэх зэрэгтэй

Б.Нарантуяа

Медимпекс Интернэйшнл ХХК-ийн ИТА-ны инженерүүд манай Siemens брэндийн Magnetom C! MRI төхөөрөмж дээр төлөвлөсөн цаг хугацаандаа ирж, засвар үйлчилгээгээ тогтмол хийж явдаг. Шаардлагатай үед дуудлага өгмөгц бид нартай харилцан, асуудлуудыг маань цаг тухайд нь шийдвэрлэдэг тул манай хамт олны зүгээс хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг.